Уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2024-05-15

Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр эрэн хайх ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос цахим хуудаснаа мэдээлжээ. 

 

 

Уг мэдээлэлд "Монголын Уулчдын үндэсний холбооны Дэд Ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай очоод байна. Монгол Улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.

 

Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн.

 

5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-н дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна" гэжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Найдлага бараг бхгүй юм биш үү гхдээ арай үгүй,бх аа эрүүл эсэн мэнд ирнэ.
2024-05-17
Зангараг:
Монголчууд буруу сонголт дахин дахин хийж ядууралтайгаа эвлэрч байгааг хаа ч дасан зохицох чадвар гэх гээд байна уу?
2024-05-17
Эсэн мэнд ирнээ өөрсдөө буугаад ирнэ хайгаад ч хэрэггүй монгол хүн шүү дээ хаач дасан зохицоно
2024-05-17
Эсэн мэнд ирнээ өөрсдөө буугаад ирнэ
2024-05-17
Эсэн мэнд ирнээ Монгол хүн шүү дээ хаан ч дасан зохицоно салхитай болхоор 1газар хорогдож бга
2024-05-17
Зочин:
Найдлага байхгүй шахуу.
2024-05-17
А:
Уулчин хүн ууландаа морилчихвуу даа
2024-05-16
Асий:
Гайхамшиг тохиож амьд эргэж ирвэл үнэхээр схн ,даанч найдваргүй л боллоо доо
2024-05-16
Би:
Найдлага тасарч байгаа ч яагаад ч юм ирэх юм шиг санагдаад бх юм
2024-05-16
Болд:
Хэцүү гэж бодож бгаа ч яагаад ч юм найдаад бх юм
2024-05-16
Зангараг:
Бодит үнэнийг хэлье. Одоо бол амьд гэх найдлага бараг байхгүй.
2024-05-16
Би:
Найдлага тасарч байгаа ч яагаад ч юм ирэх юм шиг санагдаад бх юм
Болд:
Хэцүү гэж бодож бгаа ч яагаад ч юм найдаад бх юм
Zochin:
Ujee huchil turugchin duusaad, unduriin uvchin tusaad dooshoogoo usertsgeeseen bh duu huurhiis. 13 ndaa udees hoisj buuj yavhadaa salhi shuurgand tuugdijdee.
2024-05-16
Уулчин:
Их уул таалахгүй байна даа. Салхи шуурга ихтэй байгаа тул шерпа нар, аврагчид бүгд л оргил өөд 8600-аас дээшээ гарч чадахгүй, бууж ирцгээгээд, тэднийг эгүүлэн татаад, цаг маш их алдаж удлаа. Одоо эсэн мэнд хүн тэнд байгаа гэхэд итгэх боломж бий юү...
2024-05-15
Зангараг:
Монголчууд буруу сонголт дахин дахин хийж ядууралтайгаа эвлэрч байгааг хаа ч дасан зохицох чадвар гэх гээд байна уу?
Эсэн мэнд ирнээ өөрсдөө буугаад ирнэ
Эсэн мэнд ирнээ Монгол хүн шүү дээ хаан ч дасан зохицоно салхитай болхоор 1газар хорогдож бга
А:
Уулчин хүн ууландаа морилчихвуу даа