Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр түнжин хагарчээ
2024-05-15

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хоёрын түнжин хагарчээ. Тэд “Ногоон автобус”-ны хэргээс үүдэн ихээхэн толхилцоонтой байгаа бололтой.

 

 

Д.Амарбаясгалан “Хотын дарга маань ногоон автобусны хэргийг олон нийтэд ил болгосон шалтгаанаар надад өнөөдрийг хүртэл дургүйцэж байгаа.

 

Би Д.Сумъяабазар даргын яриаг сонсоод нар баруунаас мандах нь гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад хуучин автобус авчирч өгсөн болгох гэж байна.

 

Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй гэдгийг хэлье” хэмээн тэдний дунд томоохон хагарал байгааг нуусангүй.

 

Сүүлийн үед нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг буулгаж, хотын дарга Х.Нямбаатараар намын хороог удирдуулах тухай мэдээ явж эхэлсэн. Энэ мэдээ Д.Амарбаясгалангийн чиглэлээс шидсэн “чулуу” байхыг ч үгүйсгэх аргагүй байна.

 

Д.Сумъяабазарыг хотын даргын албан тушаалыг өгөх үед нийслэлийн МАН-ын даргын суудлаас ч давхар буух тухай яригдаж байв. Энэ үед Д.Сумъяабазар "Энэ бол миний байгуулсан намын хороо" гэсэн товчхон тайлбараар үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдэж байсан бол Д.Амарбаясгалан "Улс төрийн хүрээнийхэн мэднэ, Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын дарга болгох процессыг би ахалсан. Тухайн үед хэл аманд ортлоо тэмцэж байж Д.Сумъяабазарыг намын дарга болгосон" гэсэн тайлбарыг өгч байв.

 

Магадгүй Д.Амарбаясгалан Д.Сумъяабазарт өгсөн намын хорооны даргын суудлаа буцааж авахыг хүссэн байж ч болох. Харин "Ногоон автобус"-ны асуудал зөвхөн шалтаг ч юм билүү.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сумъяабазар ер нь их хэрүүлч хүн юм.толгой муутайн дээр тун их шуналтай хүн.
2024-05-16
mandaa:
ugaasaa l buruu uildel hiisen hun , namaas ch huuhud bagadah ym , etseg , ehiin niilsen shunal ih haldvarlaad bndaa !
2024-05-15
зочин:
Ойлгомжтой ш дээ, хотын намын хороон даргаа ногоон автобусны хэргээр ачуулж байснаас намын жирийн гишүүн, иргэн Сумьяабазарыг ачуулах нь намын нэрэнд илүү цэвэрхэн ш дээ
2024-05-15
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-15
зочин:
долгорсүрэнгийн хүүхдүүд одоо болиочээ үр хойчоо бодооч
2024-05-15
Игрун:
Долгорсүрэнгийн шуналууд одно болно. Шугал ихдвэл шулам болно. ХАр мөртэй шүү
2024-05-15