Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2024-05-16

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр ихэнх нутгаар халах боловч, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

2024 оны 05-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар халж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +27...+29 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. +27...+29 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +25...+27 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин