Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Мөнхбатын Уранцэцэгийн залгамж Бавуудоржийн Баасанхүү
2024-05-20

Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү жүдо бөхийн 2024 оны Дэлхийн аварга болж, Абу Даби-гийн тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа. Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медаль хүртэж, ДАШТ-ээс Монголын жүдочдын зургаа дахь алтан медалийг хүртэв.

 

Дэлхийн аварга жүдочид 

 

2009 онд Х.Цагаанбаатар

2013 онд М.Уранцэцэг

2014 онд Г.Болдбаатар

2017 онд Д.Сумъяа

2022 онд Ц.Цогтбаатар

2024 онд Б.Баасанхүү 

 

Дэлхийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын жүдочид тод мөртэй. Энэ жинд Мөнхбатын Уранцэцэг 2012 онд Ази тивийн аварга, 2017 онд ДАШТ-ий мөнгө, 2021 онд Токиогийн олимпын хүрэл медаль, 2023 онд Дэлхийн аварга болж, эх орныхоо нэрийг тодоор тамгалсан юм.

 

Тэгвэл одоо Бавуудоржийн Баасанхүү 48 кг-ын жинд түүний залгамж халааг үргэлжлүүлж, дэлхийн жүдод нэрээ дуурсгаж эхэллээ. 

 

Б.Баасанхүү 

 

04 дүгээр сард Монгол Улсын аварга

04 дүгээр сард Ази тивийн аварга

05 дугаар сард Душанбе их дуулгын аварга

05 дугаар сард Дэлхийн аварга болж, Монголын жүдочдын бас нэгэн тод од болохоо дэлхийд харууллаа.

 

Одоо түүнд Парисын олимп л үлдээд байна. Монголын ард түмэн Токиогийн олимпод М.Уранцэцэгийн захыг мушгиж байсан бол энэ удаа Б.Баасанхүүгийн төлөө уухай хадаах нь ээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
7 сард болно
2024-05-21
зочин:
Ээ мэдэхгүй, 8 сар хүртэл энэ формоо хадгалахад ч хэцүү дээ, энэ хүн чинь ваакум орчинд байгаа биш, санаатай, санамсаргүй формыг нь алдагдуулах оролдлогуудыг давж гарч чадах эсэхээс л болно доо
2024-05-20
7 сард болно
Зочин:
Олимпийн аварга бол баараггүй. . .
2024-05-20
зочин:
Ээ мэдэхгүй, 8 сар хүртэл энэ формоо хадгалахад ч хэцүү дээ, энэ хүн чинь ваакум орчинд байгаа биш, санаатай, санамсаргүй формыг нь алдагдуулах оролдлогуудыг давж гарч чадах эсэхээс л болно доо