ВЕНЕСУЭЛ, МОНГОЛ ХОЁР: Dejavu
2024-05-20

-Анх удаа мэдэрч болж буй зүйлийг аль хэдийнэ мэдэрсэн мэт мэдрэмжийг Dejavu гэнэ-


 

 

Ардчилсан намын хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С. Цэнгүүн

 

“Чи юу ч хийхгүй байж бай, манай Монгол улс баян. Эх орны хишгийг чинь өгнө. Одоо хүртэл яагаад та ядуу байна вэ гэж үү? Энэ аймшгийн хэдэн улс төрийн мангасуудаас л болж байгаа юм. Түүнийг/ тэднийг дарахад надад эрх мэдэл хэрэгтэй байна. Надад эрх мэдэл л өгчих.”

 

Ертөнцийн явдлууд манайд ойрхон иржээ. Өмнө нь Венесуэл, Хойд Солонгос хүршгүй алс, бүтэшгүй хол санагддаг байж. Одоо харин номноос уншиж байсан үйл явдлууд бодит амьдрал дээр болоод байгааг харж байна.

 


 

1. Венесуэлийн бахархаад байхааргүй гунигт түүх

 

Их баялгийн үүрийн туяа

 

Аж үйлдвэржилт эрчээ авахаас өмнө Венесуэл хөдөө аж ахуй, ойн аж ахуйд тулгуурласан, эрдэнэ шиш, кофе зэрэгхэн л үйлдвэрлэдэг улс байлаа. Зуугаад жилийн өмнө, 1900-аад оны эхээр ургац нь дангаараа ДНБ-ий хагасыг бүрдүүлдэг байв. Газрын эзэд феодализмын үе шиг аашилж, газар ашиглах тариачдаас алба гувчуур нэхнэ. (Энэ системийг энкомиенда гэдэг.)Нийт хүн амын 2-хон хувь нь газар нутгийн 80 хувийг эзэмшиж буйд дургүйцсэн ядуу тариачид үймээн самуун дэгдээх нь өнөө маргаашийн л хэрэг болоод байлаа. Хэний ч санаанд оромгүй ядуухан дарангуйлагчаар удирдуулсан өнөөдрийн Венесуэлийг бий болгох хөрс нь энэ байж.

 

1910-1917 он. Газрын тосны том том нөөцүүд нээгдлээ. Гадаадын хөрөнгө оруулалт цутган орж ирлээ. 1928 он гэхэд уламжлалт газар тариалангийн салбараас олох орлого нь 1/3 хүртлээ багассан бол 1940 онд Венесуэл улс дэлхийн №1 газрын тос экспортлогч улс болжээ. ДНБ-ий 90 хувийг нь зөвхөн газрын тосноос бүрдүүлж эхлэв.

 

1960 онд Венесуэлийн санаачлагаар дэлхийн газрын тос экспортлогч улсууд OPEC хэмээх холбоог байгуулж квот тогтоох замаар нийлүүлэлт болон үнэ хянах механизм буй болголоо. Энэхүү холбоонд нэгдэн орсон Арабын хойгийн улсууд 1973 онд үнэ 70 хувь нэмэх шийдвэр гаргахад АНУ дийлэнх худалдан авалтаа Венесуэлээс хийх болжээ. Үр дүнд нь Венесуэл улсын эдийн засаг 3 жилийн дотор 3 дахин томорсон юм.

 

Дарангуйллын ШИНЭ СЭРГЭЛТ

 

  • Хюго Чавез 1998 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныдараа төрийн өмчит үндэсний газрын тосны 32 компанийг нэгтгэсэн PDVSA компанийг өөрийн удирдлага дор авав. Санхүүжилтээ босгох зорилгоор компанийн үйл ажиллагааг ойрын итгэлтэй ч мэргэжлийн бус хүмүүст даатгасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна. 19 000 мэргэжлийн ажилчдыг ажлаас нь халав. Ард иргэд жагсаал хийж тэмцсэн ч 19 хүн амиа алдаж, 110 хүн хүнд бэртсэн гунигт үр дүнтэйгээр жагсаал тэмцэл дарагджээ.

  • 2005 онд Чавез “21 дүгээр зууны социализм байгуулна” хэмээн зарлав.

  • 2006 онд зүүн төвийн үзэл баримтлалтай намуудыг нэгтгэж Венесуэлийн нэгдсэн социалист нам байгуулав. Ингэж тэрээр хүчний орон зайг эрс багасгалаа. 30000 иргэн үг хэлэх эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн төлөө жагсаал хийж эхлэв.Оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж нэгдлээ.

  • 2013 онд Николас Мадуро засгийн эрх авснаар нийгмийн хөтөлбөрүүдийг зохицуулах “Дээд аз жаргалын яам” хэмээх шинэ агентлаг байгуулснаа зарлав.

  • 2013-2023 онд Венесуэл нь хэвлэлийн эрх чөлөөний индексээр 42 байр ухарсан байна. НҮБ болон Human Rights Watch байгууллагын тооцоогоор, Мадурогийн засаглалын үед 20 000 гаруй хүн шүүхээс гадуурх аллагад өртсөн байна.

  • 2016 онд Венесуэлийн сөрөг хүчний удирдагчид Үндэсний сонгуулийн зөвлөлд (CNE) өргөдөл гаргаж, Мадурог албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлаар ард нийтийн санал хураалт явуулахыг уриалсан байна. Гэвч Венесуэлийн тагнуулийн газар сөрөг хүчний 5 идэвхтнийг баривчлан хорьжээ.

  • 2017 онд АНУ тэргүүтэй улсууд Мадурог дарангуйлагч хэмээн зарлаж, эдийн засгийн хориг тавив. Харин Орос, Хятад, Куба зэрэг улсууд Мадурогийн дэглэмийг дэмжихээ илэрхийлсэн байна.

  • 2022 он гэхэд 7.7 сая венесуэлчууд эх нутгаасаа дүрвээд байна.

  • 2022 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барагсад 32 хувьд хүрчээ.

  • 2024 оны 7 дугаар сарын 28-нд тус улсад дахин сонгууль явагдах бөгөөд Мадуро өрсөлдөгч нараа улс төрийн хэрэгт холбогдуулан нэр дэвших эрхгүй болгосноор дарангуйллаа үргэлжлүүлэхийг санаархаж байна.

 

2. Монгол, Венесуэл хоёр: Dejavu!

 

Хүчин зүйл

Венесуэл

Монгол

Тэмцлийн хөдөлгөөн

Хувьсгалт Боливарын хөдөлгөөн MR200

Үр дүн: Хюго Чавез ерөнхийлөгч болов.

“Шударга 5” тэмцэл

Үр дүн: Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болов.

Удирдлага

Хюго Чавез - Цэргийн офицер

Николас Мадуро- Автобусны жолооч

У. Хүрэлсүх - Цэргийн офицер

Л. Оюун-Эрдэнэ - Сургуулийн галч

Үндсэн санхүүжилт: Төрийн сан

PDVSA: Стратегийн гэх тодорголтой уул уурхайн 31 ордын нэгдсэн төрийн удирдлагатай компани

Эрдэнэс Монгол: Стратегийн гэх тодотголтой уул уурхайн нэгдсэн төрийн удирдлагатай компани

Нийгмийн бодлого

“Bolivarian Mission”

30 гаруй салбарын 20 жилийн хугацаанд хэрэгжүүлэх нийгмийн хөтөлбөр

“Алсын хараа 2050”

Монгол улсын 30 жилийн салбар бүрт чиглэсэн улсаас бүтээн байгуулах бодлого

Хэвлэл мэдээлэл

Alo Presidente тв болон сонин

Чөлөөт хэвлэлүүдийг тусгай зөвшөөрөлгүй хэмээн хаав.

Мэдээллийн урсгал, ТВ холбоо, хаалтын гэрээ

Сэтгүүлчдийг хорьж эхлэв

Хулгай

PDVSA: 1997-2010 оны хооронд нийт 635 тэрбум $ орлого олсон бол 2014 онд 300 тэрбум $ хулгайд алдсан нь батлагджээ.

Тавантолгой ХК: Төрийн өмчийн тус компанид 40 их наяд төгрөгийн хулгай гарав. Монгол улсын 2023 оны улсын төсвөөс 2 дахин том хулгай.

Хамгаалалт

Боливарын үндэсний Гвард хамгаалалт: Тагнуул, орон нутаг, шинжлэх ухаан, тусгай цагдаагийн хэсэг

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, АТГ, ЦЕГ

Хүнс нийлүүлэлт

CLAP - Local Committees for Supply and Production: Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бүхий хангамжийн хайрцгийг айл өрхөд үнэгүй хүргэж өгөх хөтөлбөр

Хүнсний хувьсгал:

Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гаалийн татвар нэмэгдүүлэв

Эрчим хүч

2005 оноос хойш засварын ажил хийгдээгүйн улмаас 2023 онд 19 000 удаагийн тасалдал үүсчээ.

2016 оноос өргөтгөл хийгдээгүй тул ачаалал хэтэрч, 2022 оноос цахилгааны хязгаарлалт хийдэг  болсон.

Сонгууль

2024.07.28.

2024.06.28.

 

3. Авцгаа, идэцгээ, саналаа өгцгөө!

 

Энэ бүхнийг уншаад танд юу бодогдож байна вэ? Үнэгүй хоол, үнэгүй зүйл байдаггүй гэдгийг бид хэзээ ухаарах бол?

 

  • Малчдад барьцаагүй зээл олгож шинэ “нэгдэлжих хөдөлгөөн” өрнүүлнэ гэнэ.

  • Орон сууцны зээлд хамруулахын тулд төрд хувийн компаниудыг хүчээр нэгтгэж, нэг дарга удирддаг том сантай болгоно гэнэ.

  • Стратегийн гэх тодотголтой ордуудын 34 хувийг төр хүчээр эзэмших юм гэнэ.

 

ДНБ 10,000$ хүрдэггүй, орлого багатай, ядуу улс оронд дарангуйлал тогтох магадлал харьцангуй өндөр гэжолон судлаач анхааруулдаг. Иргэд нь санхүүгийн эрх чөлөөгүй учир саналаа хямд популизмд худалдана. Хуулиар засагладаггүй, дарангуйлал нүүрлэсэн газар хэвлэл мэдээллийг дарангуйлагч бүлэглэл эзэмшиж, эрүүл саруул оюун санаатай хэсгээ хөөн зайлуулж эхлэнэ. Сууриараа тэгш бус хөрөнгийн хуваарилалттай газарт нийгмийнхээ боловсролтой, хөдөлмөрч, “баян” хүмүүсээ үзэн ядах синдром үүсэх аж. Үр дүнд нь энгийн дундаж давхаргын иргэд ирээдүйдээ итгэл алдарч, улсаасаа дайжиж эхэлдэг.

 

Популизмд төгсгөл гэж байхгүй. “Дайсан” хэзээ ч дуусахгүй. Үргэлж ямар нэг зүйлтэй тэмцэж байна гэх нэрийн дор иргэдийнхээ сэтгэлийг сатааруулан сарниулна. Дэлгэцийн биш жинхэнэ амьдрал дээр хүнсгүй, тоггүй болж байгаа тухай үнэнийг ярихаар “Удахгүй хэрэгжих арав хорин жилийн төлөвлөгөөнд орчихсон байгаа. Санаа зоволтгүй, гоё төслүүд байгаа” гэнэ. Тэдгээр төслүүд гээчийг нь ганган чамин сургууль төгссөн судлаачид ППТ танилцуулгаар аргалж, ажил явж байгаа гэсэн ойлголт авч бултаараа ахиад л тайвширна. Танил биш гэж үү?

 

4. Гунигтай төгсгөл үү, жаргалтай өрнөл үү?

 

 

“How to be Venezuela” гарын авлага гэж байдаг бол тэр зааврыг давуулан биелүүлж байгаа эрх баригчдаа хараад бахархам. Зүгээр ч нэг тохиолдлоор “Халтар царайт” кино Монголчуудыг байлдан дагуулаагүй байх. Суртал ухуулагын хувьд ядуу тарчиг амьдралтай охин, баян айлын хүү гэх сэтгэлгээ нь социализмаас дөнгөж салсан Монголчуудад ихээхэн таарсан болов уу. Харамсалтай нь тухайн цаг үеээс хойш Венесуэл баячуудгүй болж.

 

Эрх баригчид маань онцгой хувь тохиолтой, бусдаас илүүдээ улсаа ийм “бахдам” хурдаар Венесуэл болгож байгаа хэрэг биш. Үндсэн суурь хөрс нь ийм төстэй үйл явц өрнөхөд түлхсэн гэдгийг харах л сэтгэл өвтгөм. Дээрх тоо баримт, он цагийн дарааллыг харвал ийм суурь нөхцөл байдлаасаа сугарч Норвеги, Шведийн замаар явж чадахгүй нь тодорхой болсоор байна. Монгол авлигаараа 177-д жагсдаг Венесуэлийг гүйцэж төрүүлэх уралдааны замд өндөр хурдтай жирийх аж.

 

Энэ бүхэн иргэдийн буруу гэхээсээ илүүтэй геополитикийн орчин, ардчилалыг хүлээж авч, өлгийдөн бойжуулах нийгмийн сэтгэл зүй, чөлөөт эдийн засаг яаж ажилладаг тухай мэдлэгийн хомсдол гээд олон хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Буруу эргэлтийн төгсгөлд, булан тойрмогц дарангуйлал биднийг чимээгүйхэн отон зогсож байна.

 

Анзаарвал бид улс төрийн бодлого ярихаа цөөлж, тогтож сууж уншихаа ч больж. Хүмүүс юм уншихгүй юм чинь 2 минутын рийл хий гэнэ. Хагас дутуу эмоци, хувь хүний харизмаар дарангуйллыг ялах боломжгүй. Дарангуйлал хувь хүний харилцаа, харизм дээр тогтдог. Улстөрчид нь жүжигчид шиг уран яруу, хөөрхөн сайхнаараа иргэддээ таалагдах гэж оролдоно. Хэтэрхий хямдхан, хэтэрхий амархан, хэтэрхий түүхий. Өөрийнхөө ирээдүйг харизмтай нэгэнд даатгах сонголт хийхээ больё, бид өөрсдөө л амьдралаа сайхан болгоно. Хөдөлмөрлө, бид хэний ч өмнөөс амьдраагүй. Арчаатай байя. Бас шударга бусын эсрэг зоригтой байя. Хөдөлмөрөө бүү шулуул, хэн нэг даргыг битгий шүт. Улсынхаа төлөө гэж дүр эсгэх биш, өөрсдийнхөө төлөө ажиллъя, бас суръя. Тэгж байж бид энэ харанхуйгаас гарна.

 

Үр ач нараа “Эмээ та Монгол улс ийм болоход юу хийж байсан юм бэ?” гэж асуухын цагт түүхийнхээ зөв талд бахархалтай зогсож үлдэхийн төлөө өнөөдөр хүмүүст адлуулсан ч бай зүүний халамжийн улс төрийн бодлогийн эсрэг, баруун төвийн Ардчилсан намаа хүчтэй институт болгох гэж би зүтгэх болно. Хүмүүсийн сонсохыг хүсэхгүй бодит үнэн: Ипотек гэр хороололыг өөрчлөхгүй, утаа  нүхэн жорлон хамгийн хурдандаа макро эдийн засгаа сайжруулвал 10н жилийн дараа алга болно, нөөцийн мах бэлтгэхээ болиод махны үнэ чөлөөл, эрчим хүч хэрэглээний суурь үнээ чөлөөлж байж бид хөгжил ярина. Аль ч салбарт үнэ барьж болохгүй, татвараа багасга, хэрэгжихгүй дүрэм, журам, хуулиудаа боль. Чөлөөт сонгууль, хүчирхэг, чөлөөт эдийн засгийн талд бид бат зогсох ёстой. Эс бөгөөд Венесуэл биднээс хол биш байна. Сэтгэлгээний өөрчлөлт, амьдралыг харах өөр өнцөг бидэнд хэрэгтэй байна. Монголын түүхийг өөрчлөх цэг ирсэн, зоригтой байцгаая. Цаг бага үлдлээ.

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-29
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-05-29
Gangannavch:
Vneheer uur untsug baij chadlaa amjilt hvsey
2024-05-24
Bensuil 14jil America buslen oroh garah buh zuiliig haasan America company uudiig oruulahgui uursduu gazariin tosoo oldborlono gesen ees dollars ezediin horig teseed garch ba oros hyadad Naima hiij ehelsen udshgui America iig hol tasarch hugjine
2024-05-23
Чи тэгээд хятад да шулуулаад сууж бай лдаа
2024-05-21
Газар шороо роман хэсгээс....суусарын хөндийдэх газар нутаг аа бээжин дашид зарна дашаас авсан мөнгөөрөө иргэд дээ хэдэн ул боов өөрийгөө магтсан ном сэтгүүл энгэрт төмөр зүүж өгнө яадий манай иргэд юм үзээгүй болохоороо намайг их хуралд сонгоно доо би ч яахав их хурал сонгогдоод иргэд ээ мартчихна
2024-05-21
Монголын иргэд өөрсдөө эргүү мал юм билээ. Газар нутаг зараад зарсан мөнгөөрөө иргэд дээ хэдэн ул боов өөрийгөө магтан дуулсан ном сэтгүүл падушкин төмөр тараана. Иргэд баярлалдан магтан дуулж сонгоцгооно. Харин хойч үе нь цусаар уйлна.
2024-05-21
Үнэн үг шүү. Иргэдийн санал хулгайлна гэдэг чинь иргэд чинь эрх эрх чөлөө үгүй гэсэн үг. Иргэд эрх эрх чөлөө үгүй бол тусгаар тогтнол үгүй гэсэн үг. Тусгаар тогтнол үгүй монгол улс үгүй гэсэн үг. Монгол улс үгүй бол агуу түүх чинь дагаад устана гэсэн үг.
2024-05-21
Монгол Улсын иргэн:
Маш зөв. Ухаарч сэхээрэх, бодож тунгаах, зөв сонголтоо хийх цаг нэгэнт болсон. Үхэх үү, сэхэх үү, өөрсдөө шийд, монголчууд аа.
2024-05-21
новшнууд:
Төрд хулгайч,нар байгаа нь үнэн
2024-05-21
Хуцах юмаа,тэгээд америкт насаараа шулуулаад байх ёстой юмуу
2024-05-20
Чи тэгээд хятад да шулуулаад сууж бай лдаа
suvd:
good luck Tsenguunee
2024-05-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-20
Венесуэлдээ очиж судлаач хийвэл таарах бүсгүй байна
2024-05-20
irgen:
mongoliig uurchluh duu hooloi boldog bolovsroltoi bolgon ni zugataagaad gadaadad dvrevsen sh dee.odoo heden huduunuus irj suurishsan halamj haaltuuraar amidardag hymyys l bn.
2024-05-20