“Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймгийн 1000 гаруй оюутанд мөнгө тараасан”
2024-05-20

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 1 000 гаруй оюутанд тус бүрт нь 100 000 төгрөг тараасан асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Эрх баригч МАН-ынхан төрийн эрхийг хууль бусаар авахаар хууль бус сурталчилгаа хийж, орон нутгаар явж байна. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар 16 жил УИХ-ын гишүүн, 5 удаа Монгол Улсын сайдаар ажиллаж, одоо Шадар сайд хийж, Монгол Улсын дөрөв дэх эрх мэдлийг атгаж байгаа энэ хүн уралдаан тэмцээн хийх нэрийдлээр оюутан залууст их хэмжээний мөнгө тарааж байгааг шударга оюутнууд хэлж, хуулийн байгууллагад хандаж өгөхийг хүссэн.  

 

Иргэн Я.Б-ээс надад хүсэлт ирсэн. “2024.04.12,13,14-ний өдрүүдэд Нарны спорт зааланд болсон Увс аймгийн төгсөгчдийн тэмцээний үеэр Бат-Орших, Баянмөнх, Барсүрэн нарын хүмүүс УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй хэмээн их хэмжээний мөнгө тараасныг өөрийн нүдээр харсан” гээд энэ асуудлыг хуулийн байгууллагуур шалгуулж өгөхийг хүссэн.

 

Иргэний хүсэлтийн дагуу миний бие МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦЕГ, СЕХ, УПЕГ-т албан тоот хүргүүлж байна.  

 

Албан тоотод “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ажлын албаны хүмүүс Увс аймгийн төгсөгчдийн тэмцээн зохион байгуулж, тус тэмцээнд оролцсон оюутнуудад тус бүр 100 000 төгрөгийг бэлнээр өгч, Ч.Хүрэлбаатарыг дэмжээрэй хэмээн тэдний овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар зэргийг бүртгэн авсан нь Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль зөрчиж байна. Тараасан мөнгийг авсан оюутнуудаас санал хүсэлт ирснээс гадна олон нийтийн сүлжээгээр Ч.Хүрэлбаатарын мөнгө тараасан хууль бус үйлдлийн талаар удаа дараа гарч байна” хэмээн Ч.Хүрэлбаатарыг МАН-аас нэр дэвшүүлэхгүй байхыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнээс, нэр дэвшигчээр бүртгэхгүй байхыг СЕХ-ноос хүслээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
bilgee:
ene balai etgeed henii hun be ? odoo bas ymar uneer ter huniig haruulhaar gutgeed bn ve ? 1000 oyutang haanaas olj Hurelbaatar mungu ugsniig medev ? busdiin ugsun mungu bhgui yu ? harah tsarainii al doloogch bndaa , yaj iim hun tiim alban tushaald ochiv ?
2024-05-21
Энэ Батболд гэж нам дамжсан урвагч мөнхийн согтуу нөхөр л дөө.Ичих нүүргүй
2024-05-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-20
halh:
ene davarsan hujaag shorond hiij shalgah huvaaj ideegyi hyn alga uu.huuli bna uu.irgeded yilchildeg barij horidog huulia ene hyn deer heregjvvleechee
2024-05-20