Архидан согтуурч, хүний амь хөнөөсөн хэргийг прокурорт шилжүүлжээ
2024-05-20

 

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий хоёр хүний биед зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж, нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироожээ. Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй энэ хэрэг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байна. 

 

Цагдаагийн байгууллагаас З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-20