
12. 20 цагийн үед Дархан хотын гурилын үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар будаа хадгалдаг сав буюу агуулахад будааны халалтаас үүдэн дэлбэрэлт болсон шинжтэй байгаа гэнэ.
Хоёр ажилтан дэлбэрэлтэнд өртсөн ч, сүртэй гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж байгаа гэнэ. Гэхдээ ажилчид нь эмнэлэгтэй холбоотой зүйл ярьж байгаа нь орон нутгийн хэвлэлийнхний анхаарлын гадуур өнгөрсөнгүй. Гэсэн ч албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм байна.
Ослын газарт Онцгой болон Цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа учраас хамгаалалт авсан бүсэд хэвлэлийнхнийг ойртуулахгүй байгаа аж.
Дэлбэрэлтийн улмаас 50 гаруй метрийн зайд орших бетонон хашаа цөм цохигдсон байдалтай. Улмаар зэргэлдээх төмөр замыг бетонон хашааны хавтангууд дарсан байдалтай байсан нь галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж байсан тул замыг яаралтай цэвэрлэсэн байна.

Тус үйлдвэрийн тариа хадгалах газар буюу элеватор нь 1964 онд ашиглалтад оржээ. Харин гурилын үйлдвэр нь 1984 онд байгуулагдсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ