Х.Болорчулуун сайдын яам 50 саяар КОНТЕНТ хийнэ
2024-05-20

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бүх нийтийн хоол, хүнсний зохистой хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах, соён гэгээрүүлэх, боловсролыг дэмжих агуулга бүхий мэдээлэл боловсруулж, контент бэлтгэх, олон нийтэд мэдээлэх, сурталчлахаар ТЕНДЕР зарласан байна. 
 

 

Төсвийн урсгал хөрөнгөөр хийгдэх энэхүү ажилд 50 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Баримт бичигт тусгаснаар энэхүү контентыг хийхэд нэг хүний их эмч байх шаардлагтай гэнэ. Тухайн эмч нь эрүүл мэндийн салбарт 10-аас дээш жил ажилласан, Нийгмийн Эрүүл мэндийн 5-аас доошгүй жилийн туршлагатай байх, эрүүл зохистой хооллолтын мэдлэгтэй байх,  Олон нийтийн сувгаар эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийж, удирдан явуулж байсан,  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр, ялангуяа Халдварын бус архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байсан,  Иргэдэд зориулсан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын материал боловсруулах, арга зүйн сургалт удирдан явуулах өндөр чадвартай байх шаардлагатайг дурьджээ.

 

Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажиллсан, судалгааны ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, олон нийтийн сувгаар эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийж, удирдан явуулж байсан туршлагатай хоол зүйч 2оос доошгүй байх шаардлагыг тусгасан байна. Мөн үүн дээр нэмэгдээд контент бүтээгч 2-оос доошгүй байх аж. 

 

Дээрх шаардлагыг хангасан контент бүтээгч нь сүү, цагаан идээ, мах шүүс, үр тариа, эмийн ургамал, жимс жимсгэнэ, ус, рашаан зэрэг байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиглан хийсэн, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй хоол хүнсийг жилийн 4 улирал, хүний нас биеийн онцлог, өв уламжлалд нийцүүлэн зөв зохистой хэрэглэх тухай мэдээллийг бэлтгэн түгээх үүрэг гүйцэтгэх юм. 

 

Ийнхүү улсын төсвийн 50 сая төгрөгийг ХХААХҮЯ контент бүтээхэд зарцуулах нь ээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
bolorchuluuny yam gej yum mongold baikhgui shuu , setguulch ukhaantai yum bol naad ner tomiyogoo ankhaar , durak
2024-05-20
bolorchuluuny yam gej yum mongold baikhgui shuu , setguulch ukhaantai yum bol naad ner tomiyogoo ankhaar , durak
2024-05-20
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-20