Гэрчгүй сонсгол мухардалд оров
2024-05-21

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд худалдан авсан автобусны худалдан авалтад хянан шалгалт хийх УИХ-ын Түр хорооны сонсгол үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулсан, ямар стандартын автобус авсан, хууль журмыг хэрхэн хэрэгжүүлсэн гээд олон асуултад хариулт өгөх учраас энэ сонсгол туйлын чухал ач холбогдолтой.

 

 

 

Гэвч энэ бүхэнд хариулт өгөх гэрчүүд сонсголд ирсэнгүй. Төсвийн хөрөнгийг зарцуулах гол гарын үсгийн эзэн, худалдан авах ажиллагаа явагдах үед нийслэлийг удирдаж байсан Д.Сумъяабазарын хараа харагдсангүй. Тэр захирамжаасаа эхлээд ажлын хэсэг байгуулагдах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, автобусыг хүлээн авах гээд эхнээсээ эцэс хүртэлх бүхий л үйл явцад оролцож, хэрэгжүүлж, хяналт тавих гол албан тушаалтан. Гэвч Д.Сумъяабазар хариуцсан ажилдаа эзэн болж чадаагүй шигээ өнөөдөр ч төрийн ажилд хариуцлагагүй хандлаа.

 

Мөн энэ ажлыг гардан гүйцэтгэх учиртай нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрынхан ирсэнгүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал нар хуулийн байгууллагын нэр барьж зугтсан бол мэргэжилтэн Ш.Баярсүх нь өвдсөн гэнэ. Тэд

 

-Яагаад үнэлгээний хороо биш ажлын хэсэг байгуулсан?

-Яагаад гэрээ байгуулсныхаа дараа сонгон шалгаруулалт нэртэй жүжиг тоглосон?

-Яагаад үнийн санал авах албан бичгийг Тэнүүн Огоо ХХК-д түрүүлж өгч, тендерийн бичиг баримт боловсруулах 6 хоног өгсөн?

-Яагаад бусад компанид нэр төдий дуулгаж, бичиг баримт боловсруулах хугацаа өгөөгүй?

-Яагаад стандартын шаардлага хангаагүй, хуучин автобус авсан?

-Яагаад Тэнүүн Огоо гэдэг ХХК-д зориулж, цагаан дээр хараар бичигдсэн хуулийг илтэд зөрчсөн вэ гэх мэт олон асуултад хариулт өгөх ёстой байв.

 

Гэвч тэд ирээгүй учраас Түр хорооны гишүүд асуулт ч асууж чадахгүй, арга мухардлаа. Хууль зөрчиж, хулгай хийсэн нь тов тодорхой байгаа ч яагаад, яагаад гэсэн олон асуулт хариултгүй, хана мөргөлөө.

 

Ажлын хэсэг гэсэн ашиг сонирхол нэгтэй хэдхэн хүн Тэнүүн Огоо гэх компанид зориулан шууд худалдан авалт зохион байгуулж, улсын төсвийн асар их мөнгийг салхинд хийсгэсэн асуудал энэ өдрийн байдлаар, энэ сонсголоор лав гэрч ч үгүй, буух эзэнгүй, мухарт байна.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
olon tumnii unelemj,бодол:
МАН-ийн сонгуулийн мөнгө босгох захиалгаар хийгдсэн ажил эул сонгуулиас өмнө гэрчүүд ирэхгүй нь хэнд тодорхой ш дээ.ккк
2024-05-28
Иргэн:
Ийм юм болсон байна хуулийнхнийг харах үлдэждээ. Сайныг дагавал сарны гэргэл, мууг дагавал могойн хорлол.
2024-05-22
Зочин:
Хэрэг хуучрахгүй ээ. Нэг цагт хариуцлага хүлээж, идсэн ууснаа нугалж төлөх болноо. Одоо эрх мэдэл, том артай байж болно. Цаг цагаараа байхгүй ээ
2024-05-22
ХИЛИЙН ХОРИГ ТАВИХГҮЙ БОЛ САЙРАНБИЛИГ ЭБЭ 2 ДЭЭР ОЧЛОО
2024-05-22
Ганаа:
Хулгайч нараа ичээчээ !!
2024-05-21
huvaahuu:
igej huuli zavhruulj bg bol unuu har hutsastai tusgaigiin ajillagaa l heregtei ym bish uu !
2024-05-21
enhee:
ene ulsiin huuliig gishigdej ah duus gej bnaabn ! nuguu lizenz sonsoh tur horoond bas yltan gishuun orson zogsoj bgaag harlaa .
2024-05-21
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-21
Zochin:
Bugdiig ni albadan iruul davarssan hulgaich nar ve ugsen huivaldaj tohirch mash ih hemjeeni mungu hulgailchaad yagaad bna atg busad huulinhan ajilla hii
2024-05-21
Зочин:
Албан авчир.
2024-05-21
Зочин:
ЭНЭ БАТ-ЭРДЭН ЮУ ХИЙХИЙН. СҮНЭЭГЭЭ ТЭВРЭЭД ХЭВТЭЖ БАЙВАЛ БАРАВ. СУМЪЯАБАЗАРЫН ЗӨВ.
2024-05-21
ДТ:
Албадан авч ирж мэдүүлэгийг өгүүлэх хэрэгтэй Монгол улс хууль засаглалтай улс юм бол
2024-05-21
ДТ:
Нийслэлийн удирдлагууд энэ сонсголыг чинь үл тоож бна Ажил хариуцаж байсан гол хүмүүс алга бна Энэ сонсголоос ямар үр дүн гарах нь тодорхой л бнашдээ
2024-05-21
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-21