Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
2024-05-21

Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн таван жилийн чиглэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулах гэж буй. Өдгөө арав дахь жилдээ зохиогдож буй энэхүү арга хэмжээний бүртгэл эхэллээ.

 

 

“Оюутан цагдаа” хөтөлбөр нь зургаадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд гадаад хэлний мэдлэгтэй /Англи, Орос, Хятад, Япон, Солонгос гэх мэт/ оюутан залуус та бүхнийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 

Хөтөлбөрийн давуу тал:

  • Цагийн уян хатан нөхцөл

  • Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх

  • Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх

  • Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах

  • Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95554528, 80933993 утсаар лавлах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-21