АН-ын залуус намын жагсаалтаас нэрээ татаж, Л.Гантөмөрийн багийг орхилоо
2024-05-22

АН-ын жагсаалтад бичигдсэн залуус нэрээ татаж эхэлжээ. Одоогийн байдлаар дөрвөн хүн нэрээ татах хүсэлтийг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүлсэн байна. Тухайлбал, намын жагсаалтын 33-д бичигдсэн АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж нэрээ татах хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг Улс төрийн зөвлөл болон ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцээгүй, санал хураагаагүй. Тиймээс хууль бусаар тодруулсан нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ хасаж өгөхийг хүссэн байна. 

 

 

Мөн жагсаалтын 38-д эрэмблэгдсэн ҮБХ-ын гишүүн Л.Отгонцэцэг нэрээ татжээ. Тэрбээр өөртэй нь зөвшилцөхгүйгээр жагсаалтад оруулснаас гадна 38-д бичигдэх ёсгүй байсныг дурдаж, нэрээ татсан байна. 

 

Тэднээс гадна АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд нэрээ татжээ. Түүний нэр жагсаалтын 23 дугаарт бичигдсэн бөгөөд өөртэй нь зөвшилцөхгүйгээр бичсэнийг эсэргүүцэж, нэрээ татах хүсэлтээ Л.Гантөмөрт өгсөн байна. 

 

Мөн АН-ын дэд дарга Ц.Жадамбаа ч нэр дэвших өргөдлөө татжээ.  Түүний нэр УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт дэвшихээр бичигдээд байсан ч өргөдлөө татлаа.

 

Ингэснээр АН-ын дөрвөн нэр дэвшигч Л.Гантөмөрийн багаас татгалзлаа. Тэд бүгд АН-ын нэр дэвшүүлэх ажиллагааг хууль бус болсныг мэдэгдэж, нэрээ цэвэр авч үлдэхийг хүсэв.

 

АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа цэвэр явагдаагүй талаар АН-ын гишүүд дуугарч, эхнээсээ жагсаалтаас биш бүр намаасаа татгалзаж буй. Тухайлбал, АН-ын эмэгтэйчүүдийн сор гэгддэг З.Нарантуяа "Ямар ч нэр дэвшүүлэлт, ямар ч санал хураалт" болсонгүй хэмээн уурсаж, АН-аас гарч байгаагаа мэдэгдсэн. Мөн сэтгүүлч Г.Уянга ч АН-аас татгалзаж, нэр дэвшигчийн дэнчингийн 16 сая төгрөгөө нэхэмжлээд буй. 

 

УИХ-д суудалтай намууд буюу МАН, АН, ХҮН-ы дарга нар зөвшилцөж, лидерүүд жагсаалтад нуугдах бус тойрогт нэр дэвшиж, манлайлал үзүүлэхээ мэдэгдсэн ч Л.Гантөмөр, Т.Доржханд нар хэлснээсээ буцаж, намын жагсаалтынхаа тэргүүнд өөрсдийнхөө нэрийг биччихлээ. Энэ талаар ХҮН-ынхан дуугүй байж болох ч АН-ынхан амаа хамхиулахгүй. Залуус жагсаалтыг төдийгүй нэр дэвшүүлэх ажиллагааг бүхэлдээ хууль бус болсон талаар дуугарч эхэллээ. Ингэснээр АН-ын нэр дэвшигчдийг СЕХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудал үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл нам бүхэлдээ унахыг ч үгүйсгэх аргагүй нөхцөл байдалд байна.

 

Өнгөрсөн дөрвөн жилийн турш хэрэлдсээр ирсэн АН-ынхан сонгуулийн өмнө ч бүхэл болж чадсангүй. Энэ намынхан ирэх дөрвөн жил ч гудамжнаас орилж магадгүй нь.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Баярцогт,Женког Хараад болилоо гэх марзан гард хэлэхэд:Чи Хун хардаг яасан айхтар юм ! Майдараар намайг хараарай гэдэг шиг! Пяхлуу Минь чи итгэл даахгуй чамлаж байгаа Зугээр зай
2024-05-27
Чи хун хардаг яасан айхтар юм ! Майдараар намайг хараарай гэдэг шиг! Пяхлуу Минь чи итгэл даахгуй чамлаж байгаа Зугээр зайлаад ог!
2024-05-27
Бат-Уул,Да.Ганболд, Мэдрээ, Гончигдорж,Баабар,Иргэн Ламзав, Цагааны Оюундарь, С.Оюун, Ц.Баярсайхан,З.Энхболд, Гээд энэ Ардчилал гэгчийн толоо,Хумууний Эрх чолооний толоо Энэ насаа зориулсан Лидерууд дуугарагуй байхад энэ Нусан буу нууд дурдээ итгээд байгаарай ! Дуугай л явна биз дээ, АН-ыг хорлож яана вэ энэ.: АН-д гавьяа болж өгөөгүйгээс хойш дуугай л зайгаа тавь л даа. Нам нь биш чи л ялж байвал болно гэсэн үг үү? Эртхэн тараа таниулсанд баярлалаа. Угаасаа хувиа хичээсэн ийм хүмүүс АН-д хэрэггүй.
2024-05-27
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-24
Женко АН-аас нэр дэвшиж байгааг хараад АН-д санал өгөхөө болихоор шийдлээ!! Төрөл садан, найз нөхдөдөө ч тэгэж уриална!!!
2024-05-24
ГАНТӨМӨРТ:
ИНГЭЖ ОРСОНД ОРВОЛ БОЛЬЦОРСОН НЬ ДЭЭР. ӨӨРИЙГӨӨ Ч ОНИГООНД ОРУУЛААД ЮҮХЭВ. НҮДНИЙ БУЛАЙ. АЖЛАА ӨГӨӨД АЯАА БОД ХӨ.
2024-05-24
Энэ жараахайнууд гарлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй АН-ыг хүлээсэн иргэд маш их байна
2024-05-24
Жагсаалтанд хэрэггүй оруулждээ Ороогүй хэсгээс нэг ч гомдол саналгүй сонгуулиар МАН-тай алалцаад дуусгана гээд АН жирийн гишүүд дэмжигчид Монголоор дүүрэн бна цаана чинь
2024-05-23
Б:
Санаа бодол нэг юм байна
2024-05-23
Зочин:
Нам бүр жагсаалтанд 48 хүртэл хүн бүртгэх эрхтэй. Сонгогчид нэр дэвшигчдэд санал өгөхөөс гадна бас аль нэг нам, эвслийг дэмжин дугуйлна. Тухайн нам, эвсэл нь Нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсанаар жагсаалтанд бичигдсэн хүмүүсийн гишүүн болох эсэх нь шийдэгдэнэ. Бараг 3 хувийн санал авсан намын 1 дэх хүн жагсаалтаар ороод ирэх байх... 20,8 хувийн санал авсан намын жагсаалтын эхний 10 хүн, 41,6 хувийн санал авч байж жагсаалтын эхний 20 хүн, 62,5 хувийн санал авч байж жагсаалтын эхний 30 хүн орох боломжтой болохоор харагдаж байгаа тул хойгуурхан бичигдсэн хүмүүс хаашдаа боломж гарахгүй юм байна гээд нэрээ татаж байх шиг байнаа. 78+48-д нам нь багтааж байгаад баярлах нь зүйтэй л юм даа уг нь.... 23-д жагссан хүн- нам -48 хувийн санал авахад л гишүүн болоод суухаар байх юм шигээ....
2024-05-23
Газар хороохгүй гэдгээ мэдээд хар толгойгоо бодож дээ.
2024-05-23
зочин:
Дээрэмчин Америкийн бөгсний алчуур Элбэгдорж хол очиж хуц. Орос, Хятад мэтийн том гүрнүүд ийм эх орноосоо урвасан этгээдүүдийн араас нь нэг нууц ажилтан явуулаад байгаа газар нь нухчихдаг. Тэгээд л болоо.
2024-05-22
Ард:
Ардчилсан нам гээч юм чин аль эрт шуналтангууд анархистууд луййварчдаас болоод амиатавьчихсан шүүдээ одоо мэдэж бгаам уу энэ дэлхийн хамгийн муу нам ардчилсан нам шүү дээ ичмээр ардчилсан гэдэг үг томдмоор хөгийн би төвтэй нөхөд нь холддоггүй шунал нь дуусдаггүй баярцогтоосоо салж чаддаггүй мөнгөнь хэрэг болдог юм бхдаа ковидын үед ардчилсан намзасаглаж бсан бол монгол дуусаа дуусаахаринард түмэн азтай
2024-05-22
Гоё хэллээ
2024-05-22
hovdiin hogiin hulgaich shorongiin buus
2024-05-22
Дуугай л явна биз дээ, АН-ыг хорлож яана вэ энэ.:
АН-д гавьяа болж өгөөгүйгээс хойш дуугай л зайгаа тавь л даа. Нам нь биш чи л ялж байвал болно гэсэн үг үү? Эртхэн тараа таниулсанд баярлалаа. Угаасаа хувиа хичээсэн ийм хүмүүс АН-д хэрэггүй.
2024-05-22
АН-н даргын зовлон хэцүү2. Бүгд бүх эмоцоо чөлөөтэй илэрхийлдэг. Гантөмөр нэг хүний биш хамтын шийдвэрээр удирдана гэсэн хамтын шийдвэр учир засаж залруулаад явж болох байлгүй дээ
2024-05-22
ДТ:
Уг би ардичласан намд саналаа өгье гэж бодож байсан ч С,Эрдэнэ С,Баярцогт мэтийн хүмүүсээ оруулсаныг хараад болихоор шийдлээ
2024-05-22
Чи хун хардаг яасан айхтар юм ! Майдараар намайг хараарай гэдэг шиг! Пяхлуу Минь чи итгэл даахгуй чамлаж байгаа Зугээр зайлаад ог!
Б:
Санаа бодол нэг юм байна
Зочин:
За энэ хэдийг хэн сонгох гээд бгаа битгий шантааж хийгээд бай ард түмэн мэднэ шүү дээ дөнгөж эхлэж байхад ингээд намынхаа нэр хүндийг улам шавартай хутгаад дэмий дээ
2024-05-22
Тараад бутарсан намыг бүтэн болгоод бүх фракцын эрх ашгийг хангаад гайгүй л явж бгаа даа иймэрхүү зүйл байх л. горилогчид намаа бодох хэрэгтэй шүү
2024-05-22
тэдний оронд бурханы хүү баярбаатар, элийрэгч янгаа, шантааж үнэрээ, бөө имжирдулам, орилоо мөнхэрдэнэ, хошного осоржамаа нарыг дэвшүүл танай намд яааг тохирно
2024-05-22
Гоё хэллээ
Ардчилалд байх л эрүүл үзэгдэл.
2024-05-22
hovdiin shorongiin buus turd heregui
2024-05-22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-22
ene orkuud uls turch bolj togloj baikhaar tarwal yasan yum be , iim baij bas zasag bariltsakh sanaatai , iim pizdanuud garch irwel mongol suirne ,
2024-05-22
зүгээр бүгдээрээ тарж болдоггүй юмибх даа. АН Монголд байхгүй болоод удаж бна шүү дээ
2024-05-22
Зочин:
Угаасаа та нар сонгогдохгүй ээ Ардын нам ялна тодорхой
2024-05-22
lutaa:
Bayrtsogt ,Gantumurtuu bish jonhuugiin nairuulj bgaa hor mash ih nuluulj AN geriin buiraa harluulah hurtel horduuljee .
2024-05-22
ЭНэ мэт АН муухай харагдуудах үйлдэл хийэ байгаа хутган үймүүлэгч нар нь эхнээсээ ялгарч байгаад баяртай байна эднээсээ салаад АН цааш явах болтугай
2024-05-22
Бат:
АН будлиантай, будаан дээрээ зодоонтой. Зодолдоод эхэлвэл зодолдоод л дуусах байх да
2024-05-22
Болд:
МАН д өгмөөргүй байдаг Ардчилсан намых нь байж байгаа байдал энэ...яамаар ч юм дээ хэздаа. Хан уул дээр тавьсан хэдэн дуучин алиалагч элийрэгчдээ солихгүй бол булшнийхаа нүхийг гараараа ухчлаа шүү АН
2024-05-22
Зочин:
Намын даргаар сонгсон Гантөмөр, Баярцогтыг даргаар тавьсан сонголтууд нь буруу байсан. Шинэ дарга хуучин алдаануудаа хүлээн зөвшөөрч бүхнийг шинээр эхлүүлсэн бол АН-д итгэх байлаа. АН үүрд баяртай
2024-05-22
зочин:
Аргагүй Гантөмөр хэтэрхий сул л даа, үүнийг нь далимдуулаад женко мэт нь бүр оодроод балай юм болж байх шиг, зангарагатай, чадалтай хүн даргаараа сонгож чадаагүйн харгай
2024-05-22
Ard ni erliiz hurliizuudaar duursen, ted naraar udirduulsan yaaj oodlhov. Ugaasaa oligtoi nam bsan ch bish. Erthen naad namaasaa gartsgaa zaluusaa
2024-05-22
Нам хагалаад бгаа нөхдыг орхиод явсан дээрээ , 126 мандатад 150 хүн багтахгүй биздээ
2024-05-22
Boldog yum boldgooroo bolj baina ugaasaa gudamjnii garuud.
2024-05-22
монгол:
шансгүй гарахгүй гэдгээ мэдээд ингэж байгаа л даа.яаж ч бодсон ямар ч намын 20 оос хойш бичигдсэн хүмүүст бол боломж хэцүү. жижэг намууд бол эхний 2,3 хүн л орох магадлалтай.тийм учраас 23 т болон түүнээс хойш бичигдсэн хүмүүс бол сонгогдохгүй жагсаалтаар 48 хүн сонгогдоно.тиймээс ялсан намаас дээд тал нь 25 хүн л буюу эхний 25 хүн л сонгогдох магадлалтай.тэгэхээр АН гишүүд ялагдалаа байгаа байдлаа хүлээн зөвшөөрөөд 23 т байгаа хүн хэзээ ч сонгогдохгүй гэж дэд дарга нь хүртэл хүлээн зөвшөөрч байгаа юм байна.
2024-05-22
Атаач:
Энэ нам амь тавьж дуусаасай
2024-05-22
songogdohguigee medeed zailj bna. hariutslaga huleej chadahgui erh medeld shunaj bga garuud n yalgaraad zailj bna
2024-05-22
Иргэн:
АН -ын дарга Л.Гантөмөр сайн мэргэжилтэн байж болох ч сайн удирдагч биш юм аа. АН амь тавин тарчилж буйд харуусмаар бн.
2024-05-22
Та нарт албан тушаал л хэрэгтэй бна уу Ард түмэнээ гэсэн сэтгэл алга
2024-05-22