АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!
2024-05-24

 

Эх сурвалжуудын мэдээлэл, нийтийн сүлжээнд тавиад байгаа АН-ынхны мэдэгдлээс харвал АН-ын нэр дэвшигчдийн “багц” задарч болзошгүй нөхцөл үүсжээ. Магадгүй, сонгуулийн үе, өдөр байтугай цаг, минут үнэтэй байгаа болохоор учраа олоод цаашаа явж мэдэх юм. Тэгвэл сайн. Гэхдээ нэр дэвшигчид тодорсон шөнөөс эхэлсэн АН дахь гомдол тунирхал явсаар зөрчил тэмцлийн шинжтэй болж ирж байна. АН-ынхан үе тэнгээрээ, бүлэг фракцаараа арсалдаад сүйд. Сүүлдээ хэн нь хэнтэйгээ дайралцаад байгаа нь ч мэдэгдэхээ болив. Энэ бол муу. Яагаад гэхээр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд АН аятайхан оролцож ахиу суудалтайгаар УИХ-д орох нь “нийгмийн захиалга” болчихоод байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн найман жилд дөнгөж бүлгийн хэмжээний гишүүдтэй АН улс төрийн сөрөг хүчин болж чадаагүй юм. Сөрөг хүчингүй найман жил өнгөрсөн. Тэр хэрээр дангаар засагласан МАН ч, сөрөх хүчгүй сөрөг хүчний үүрэгтэй явсан АН ч нэр муутайхан шиг энэ сонгуультай тулсан. Монгол хүн яваандаа ялагчид дургүй болдог араншинтай.

 

Нэг үгээр хэлбэл, намууд ташраараа тааруухан нэр хүндтэй байна. Угтаа энэ бол АН-д алтан боломж байсан юм. Бүтэн хоёр сонгууль, үргэжилсэн найман жил гудамжинд лааз өшиглөсөн нам шүү дээ. Үүний сайн тал бий. Аятайхан эвлээд сонгуульдвал ахиухан суудал, олон гишүүнтэй болох бололцоо байгаа юм.

 

Уг сууриараа 30 гаруй жил, сүүлд нийлснээрээ 24 жилийн түүх энэ намд бий.  Хамгийн гол нь “…АН бол Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэдэг дэмий үг биш гэдгийг бодох хэрэгтэй.

 

Гэвч одоо засахад тун хэцүү нөхцөл байдал руу гулсчих шиг боллоо. АН-ынхан үүнийг намын даргатайгаа холбож байна. Энэ үнэн.

 

2020 оны сонгуулиас хойш намын даргагүй, бараг нам нь ч хаа байгаа нь мэдэгдэхгүй гурван жилийг өнгөрөөсөн. Уг нь тэд тэгж тарж бутарч болохгүй гэдгээ сайн л мэдэж байсан. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсаныхаа дараа, арванхоёрдугаар сард Их хурлаа хийж байв. Тэр хурлаар ялагдлын шалтгаанаа дүгнэсэн. Их хурлынх нь 1206 төлөөлөгч Судалгаа, зөвлөх үйлчилгээний нэр бүхий байгууллагаар хийлгэсэн судалгааны тайланг хэлэлцсэн.

 

Ер нь бол тэгэхэд тэр судалгааны дүн АН юунаас болж ялагдсан хийгээд цаашид хэрхэх ёстойг тодорхой “хэлж” өгсөн юм.

 

Тодруулбал, тэндээс “…АН-ын удирдлагууд эв нэгдэлгүй” гэж судалгаанд оролцогсдын 64.3 хувь нь үзсэн байдаг. Энэ том дүгнэлт байв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялалт байгуулж чадаагүй шалтгааныг “…Намын дотоод хагарал”, “…Намын даргаасаа болсон”, “…Амлалтаа биеллүүлдэггүй”, “…Нэр дэвшигчдийн буруу сонголт”, “…Нэр цэвэр биш, ёс зүйгүй намын гишүүд” гэсэн. “…АН-ынхан эдгээр алдааг гаргаагүй бол дэмжих байсан” хэмээн 58.2 хувь нь илэрхийлсэн. 

 

Мөн “…АН нэр хүндээ өсгөх, сонгуульд ялалт байгуулахын тулд юу хийх шаардлагатай вэ” гэсэн асуултад олонх нь “…Дарга болон гишүүдээ сольж, шинэчлэл хийх хэрэгтэй” гэж хариулсан.

 

Харамсалтай нь энэ Их хурлаас хойш дарга ч үгүй, тамга ч үгүй болсон. Бүтэн гурван жил тийм байдалтай явсан. Тэгж тэгж 2023 оны эхээр даргатай болж, тамга тэмдгээ нэгтгэж авсан. Түүнээс хойш АН-ынхны идэвх илтэд сэргээд ирсэн.

 

Гэвч улс төрийн хамгийн чухал үед, УИХ-ын сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа нь будилж орхив.

 

Хөндлөнгөөс харахад АН-ын дарга, Улс төрийн зөвлөл хоёрт нэлээд учир жанцан нуугдаж байх шиг байгаа юм. Ээлж дараалан мэдэгдэл хийж байгаа АН-ын гишүүд ч үүнийг хэлж байна. Шулуухан хэлэхэд, АН-ын дарга Лу.Гантөмөр хоёр “экс”-ийн хайчнаас гарч чадсангүй л дээ. Яг энэ утгаараа өмнөх дарга нарынх нь ааш аяг, арга барил АН-ыг “барихад” хэрэг болж байсныг харуулав. Товчхондоо, МҮДН-ийнхэн шиг хэнтэй ч хэл амаараа, хөл гараараа үзчихдэг, Соцдекүүд шиг ая учрыг нь олчихдог дарга эдний намд хэрэгтэй юм байна.

 

Гэвч АН-ынхан нэгэнт “арсалдаад” эхэлсэн. Нэлээд хол ч явчихлаа. Юу болж дуусахыг бүү мэд.

 

Гэхдээ “…АН-ынхан арсалдлаа” гэдэг алга таших явдал биш. Энэ бол зөвхөн АН-ын асуудал биш. Наад зах нь Монголын ардчиллын хэм хэмжүүр буцаад “0” заана. Цааш нь яривал муу ёрлосон болох биз. Ямартай ч АН иймдээ тулж байгаа нь МАН-д ч хамаатай, Монгол Улсад ч нөлөөтэй явдал юм л даа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 103 (7347)

Б.ГАРЬД

Shuud.mn
Сонин хачин
Walter Brian:
THIS IS REAL. I REPEAT, THIS IS REAL. The black mirror is real, the black mirror is really powerful, effective and 100% reliable. My name is Walter Brian, I want to thank Dada Magical for giving his black mirror to me. Since he gave me his black mirror, I became rich, successful, protected, informed and powerful. I was browsing through the internet one day when I saw multiple testimonies on how Dada Magical has helped so many people with his black mirror. I thought it was a joke at first but I gave it a try and contacted him. He sold the black mirror to me and told me how to use it and all that I need to do. I followed the instructions just as he told me and to my greatest surprise, it worked just as he told me. The black mirror is still working for me. The mirror also brings good luck, blessings and information. Contact Dada Magical now on his email; Dadablackmirrors@gmail.com and he will help you also with the black mirror just the same way he helped me. Thank you Great Dada Magical.
2024-05-29
SHAW:
I never thought i could smile and be in a happy marriage again if not for the help of DR Moses . I got the doctors Email and i emailed him, he got back to me with some encouraging words, he got me some herbs cream which i use for just 8 days and i began to feel the enlargement of my penis, and without surgery. This went on for a little period of about 10 days and to my surprise my wife keeps screaming that she love my big dick now. Now my wife no longer cheat on me, and my penis is now about 10.5 inches long on erection and off course very large round. And now my wife uses breasts, hips and bums enlargement. I and my wife are very happy for the help rendered to me by DR Moses HERBS, and i want to say a big thanks to Doctor for the help. you can email him on ( buba.herbalmiraclemedicine@gmail.com ) or call/whats-app him directly on +2349060529305 DOCTOR Moses Buba CAN AS WELL HELP THE FOLLOWING PROBLEMS 1. HIV/AIDS SPELL 2. HERPES SPELL 3. CANCER SPELL 4 IF YOU WANT YOUR EX LOVER BACK SPELL 5 IF YOU NEED A BABY SPELLhim to solve 6 LOW SPERM COUNT SPELL get all your problem solve. No problem is too big for him to solve.
2024-05-29
Terry Aron:
A LEGITIMATE HACKER FOR CRYPTO RECOVERY / HIRE MAYER MUSK RECOVERY HACKER Are you having problems accessing your bitcoin wallet? If you find yourself in the unfortunate situation of losing access to your Bitcoin wallet and need expert assistance for recovery, I strongly recommend MAYE MUSK HACKER. I was once lured into a crypto currency investment platform that I came across on Instagram. I lost about $908,000 to this fake platform. I saw a post on Quora about MAYER MUSK HACKER. With a little faith in me, I contacted them immediately, and discussed my situation, and sent all the information I had. Within 72 hours my money was recovered and the information of the scammers were exposed. I’m so glad I came across them early because I thought I would never get my money back from those fake online investment scammers, you can also contact them on their Email Recoverywizardmayemusk@cyberservices.com Website https://recoverywizardmaye.wixsite.com/muskhacks Whats-App: +1 (347) 470-7678
2024-05-28
Яг үнэн.
2024-05-27
Жонхуу Оросын заавраар монголын бүх том төслүүдийг гацаасан одоо Путлерийн захиалгаар АН хагалж монголд ардчилалыг үгүй хийж буцаан социализмын үеийн бүх зүйлээ орсуудаар удирдуулж заалгадаг тийм тогтолцооруу оруулах гэж байгаа нь ил болсон
2024-05-27
Яг үнэн.
Иргэн:
Намуудын төлөөлөл хэрэг алга. Улс орон, иргэд хэцүү л туршилтад орох юм байна даа.
2024-05-26
30 шүү .
2024-05-26
Мөн юм байна. Ийм новшнуудаас 60 жил салж чадахгүй ядарч байна монгол хүн би
2024-05-26
hahaha:
GARID GUAI, AN - G GARGAH N NIIGMIIG ZAHIALGA BOLSON CH GEH SHIG, EDNIIG GARGAHIIG HUMUUS OGT HUSEEGUI BGAA SHUU, MAN=AN BYE BYE SHUU HULSNII BICHEECHEEEE
2024-05-25
Цэдэнсодном:
МАН-ын даалгавраар 5,3 төгрөгний төлөө намуудыг муу хэлэх яах вэ. Сонгуулиар л ард түмэн хэн нь хэн бэ? гэдгийг гаргаад ирнэ. МАН-ын хийж буй ухуулга, гүжирдлэг үүргээ сайн биелүүлсэн бол МАН ахиад л гарна. Энэ ажиллагааг ард олон ойлгосон бол АН ялна.
2024-05-25
Бат үү:
АН сайн дураараа тараад дахин шинээр эмхлэн байгуулагдахдаа хуучин дарганцаруудаасаа салж чадвал жинхэнэ нам болох байх.
2024-05-25
yun bagan bh ve ? dogolon dorlig gedeg shig bolson namd itgeh tiim olon songogch bn uu? magadgui HUN ,unuu Ebiin yndan tsagaan gej tuhain ued nerlegdej yvsan O .iin nam ch garaad irhiig baig gehgui boljee . hu
2024-05-25
Сайхансарнай:
ТЭР ЭДИИН ЗАСАГЧ БАЯРХҮҮ ГЭЖ ХҮН Л ГАРААСАЙ..ИХ ЮМ ХИИХ ХҮН ШИГ БАЙГАА ЮМ..ГАРНА Л ДАА..
2024-05-24
Намхай:
Эв нэгдэл сайтай ..алдаатай хэдэн шуналтай цомгуудаасаа салсан.ОюунЭрдэниигээ дэмжинэ байгаа..ямар ч Улс төр ЭЗиин мэдлэггүй алиа салбадай эсхүл хэт цэцэрхээд зөрсөн сда нар гарваас цаг нарны гарз..юу юугүй өвөл айсуй л болно..бага тэнэгтээрэй
2024-05-24
Одоо улс орноо ийм сайхан хөгжүүлж байгаа Оюун-Эрдэнэ даргатай МАН-даа бүгд саналаа өгцгөөе.Тэд авлигыг байхгүй болголоо,нүүрсний хулгайч нарыг барьж хорилоо, ЖДҮ-г бүгдийг ил болгоод арга хэмжээ авлаа.5Ш ажиллагаа явуулж гадаадад зугтсан хулгайч нарыг бүгдийг нь барьж ирж шоронд хийлээ,Хөгжлийн банкны луйврыг илчилж бүгдийг барьж авлаа.Одоо ногоон автобусны хэрэгт оролцсон хүмүүсийг сонгуулийн наана олоод арга хэмжээ авах гээд бүх хүчээ дайчлан ажиллаж байна.Ийм шударга монголоо гэсэн намаа дэмжье,бүгдийг нь хүчийн нь нэгтгээд гаргая ард түмэн минь
2024-05-24
3 СУУДАЛ АВБАЛ ИХ ЮМ
2024-05-24
Зочин:
Ард түмэн сонголтоо хийнэ шүү дээ хувь хүний тоглолт нөлөөлөхгүй бсон үе шүү дээ
2024-05-24
Яг зөв санал байна.:
Партизан үүнийгээ лидерүүдэдээ илгээх хэрэгтэй шүү.
2024-05-24
Энэ үйл явц хэзээ нэг цагт болох л байсан. Ардчилал ийм л байдаг юм билээ. Төлөвшихөд мөн ч тустай юм боллоо. Эвтэй байж, сонгуульдаа ороорой.
2024-05-24
Партизан:
Бидний 1990 онд байгуулж байсан нам одоо босоо ороолон болжээ. Улс орныг өөрчлөх чин хүсэлтэй биш, харин намаар дамжиж амь амьдралаа залгуулагчид намд байгаа нь харамсалтай. Бүр тарах хэрэгтэй. Бүх намыг тараагаад дахин ижил гараанаас эхлэх л үлдэв.
2024-05-24
Яг зөв санал байна.:
Партизан үүнийгээ лидерүүдэдээ илгээх хэрэгтэй шүү.
зочин:
АН одоо алга болох хэрэгтэй нэрээ өөрчлөөд гишүүдээ өөрчлөөд шинэ нам болох хэрэгтэй.Элбэгдоржийн тавиулууд АН г эзэгнэж байна ш дээ
2024-05-24
Бат үү:
АН сайн дураараа тараад дахин шинээр эмхлэн байгуулагдахдаа хуучин дарганцаруудаасаа салж чадвал жинхэнэ нам болох байх.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-24
Ман дангаараа засаг барьж болохгүй ээ
2024-05-24