Осолд өртсөн жолооч нарт нөхөн төлбөр өгөв
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт уржигдар Сансарын тунелээс доош МУИС руу уруудах замд Тэнүүн-Огоо компанийн “Сансар-III, IV хороолол” чиглэлийн 10 номерын том оврын автобус осол гаргасны улмаас есөн суудлын автомашин мөргөлдсөн юм.
Уг хэргийг Замын цагдаагийн газар шалгаж буй аж. Одоогоор осолд өртөж хохирсон жолооч нарт Тэнүүн-Огоо компаниас 10 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ