Улаанбаатарт 15 хэм дулаан, бага зэргийн бороотой
2024-05-29

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2024 оны 05-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +14...+16 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
David Greg:
DO YOU KNOW HOW MANY BITCOINS ARE LOST FOREVER? Truth be told, the only organization capable of retrieving your lost funds from online Bitcoin Scam, Crypto Scam, etc. IS MAYER MUSK HACKER. If you are a victim of losing your cryptocurrencies you have to contact MAYER MUSK HACKER. Who can help you find lost bitcoins or restore your bitcoins wallet, if you are a Victims listen to my testimony, i have suffered a lot from this cryptocurrency scams, it reminds me of some heart ache experience when I lost $378K to a fake online crypto investment scam when I invested a huge amount of money. I searched online and came across a recovery expert who I contacted MAYER MUSK HACKER. Who helped recover my money, and I was pleased. I will advise you as a Victim to contact MAYER MUSK HACKER. For assistance, you can also contact him via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678
2024-05-29
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-29