Засгийн газар хуралдаж, дараах ШИЙДВЭРҮҮДИЙГ гаргалаа
2024-05-29

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна


Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.


Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.


 
Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо


“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.


2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо. 
Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв


2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.


Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.


Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.


Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хүүхдийн хоолны зардлаа хуваалцахыг дэмжсэн байна.   

 

Товч мэдээ

 


·      Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.
 

 

Shuud.mn
Сонин хачин
baahan bayan Belrusuud mashintaigaa orj irj hereg tuvug ihseh boljee
2024-05-29
Walter Brian:
THIS IS REAL. I REPEAT, THIS IS REAL. The black mirror is real, the black mirror is really powerful, effective and 100% reliable. My name is Walter Brian, I want to thank Dada Magical for giving his black mirror to me. Since he gave me his black mirror, I became rich, successful, protected, informed and powerful. I was browsing through the internet one day when I saw multiple testimonies on how Dada Magical has helped so many people with his black mirror. I thought it was a joke at first but I gave it a try and contacted him. He sold the black mirror to me and told me how to use it and all that I need to do. I followed the instructions just as he told me and to my greatest surprise, it worked just as he told me. The black mirror is still working for me. The mirror also brings good luck, blessings and information. Contact Dada Magical now on his email; Dadablackmirrors@gmail.com and he will help you also with the black mirror just the same way he helped me. Thank you Great Dada Magical.
2024-05-29
David Greg:
DO YOU KNOW HOW MANY BITCOINS ARE LOST FOREVER? Truth be told, the only organization capable of retrieving your lost funds from online Bitcoin Scam, Crypto Scam, etc. IS MAYER MUSK HACKER. If you are a victim of losing your cryptocurrencies you have to contact MAYER MUSK HACKER. Who can help you find lost bitcoins or restore your bitcoins wallet, if you are a Victims listen to my testimony, i have suffered a lot from this cryptocurrency scams, it reminds me of some heart ache experience when I lost $378K to a fake online crypto investment scam when I invested a huge amount of money. I searched online and came across a recovery expert who I contacted MAYER MUSK HACKER. Who helped recover my money, and I was pleased. I will advise you as a Victim to contact MAYER MUSK HACKER. For assistance, you can also contact him via Email support@mayermuskrecoveries.com Website https://mayermuskrecoveries.com Whats-App: +1 (347) 470-7678
2024-05-29
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-29
-Яг одоо өрнөж буй үйл явдал бол буг чөтгөрийн тойргийн нуран уналтын үйл явц юм. 6 хэмжээст гээд байгаа энергийн орон зай нь өнгөрсөн хугацаанд ноёлж түүнийг тангараг тавин шүтэгсэдийн санасан бодсон хүсэл шунал тачаал муу бүхэн нь биежин их хүчтэй байлаа. -7 -н хэмжээстийнхэн буюу улаан нүдэн гарагаас дэлхийг аврахаар ирэгчид энэ бугуудын топуудтай бүтэн жил тойрон дайтсаны эцэст устгахыг нь устгаж, улан доороо гишгэж зараалах хэмжээндээ хүртэл уналтад оруулж номхрууллаа. - Энэ дэлхийг оройгүй тансаглалын шуналд автуулан урхи тавьж, садар самуун заль мэх байж болох муу бүхнийг мөнгөөр тэтгэн удирдаж сүйрүүлэх сатаны төлөвлөгөөгөөр усан гарагийн амь сахигчид буюу МОНГОЛ- чуудруу гүнээ довтолж эцсийг нь таслахын даваан дээр цусан гарагийнхан-лус хөлөглөсөн эр мөн чанартай эмэгтэй сахиусан тэнгэрүүд чөтгөр шулмын дүрд хувиран тэдний дүрмээр тоглож байж ийнхүү ялсан юм. Энэ бүхнийг эх үүтгэлээ хамгаалах буюу эх хүний үрээ гэсэн эргэшгүй их хайраар эрчлэгдэж, сүнсэн дээрээ өнгөрсөнд туулж хураасан их эрдэм шидийн хүчээр хийхэд амиа алдах ч ойр нөхцөл олон байлаа. Олон олон онцгой чадварлаг сахиусан тэнгэрүүд буг чөтгөр, увидаст шулмуудын үйл хэрэг нуран унахыг төрөл төрлөөр нь харан амарч байна. Улаан нүдэн гараг удахгүй давшилтандаа орно.
2024-05-29