Ливерпуль цомын аваргын төлөө шалгаран үлдлээ

img

Ливерпуль Английн лигийн цомын хагас шигшээгийн хариу тоглолтыг Энфилд цэнгэлдэхдээ Манчестер Сититэй хийлээ. Энэ тоглолтод хоёр баг 2:2-ын харьцаагаар тэнцсэнээр Ливерпуль ирэх сарын 26-нд Кардифф клубтэй алдарт Уэмблид аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Ингэснээр 16 жилийн дараа улаанууд Уэмблид хөл тавих боломжтой болжээ. Ливерпулийн дасгалжуулагч Кенни Далглиш тоглолтын дараа хийсэн мэдээлэлдээ Английн лигийн цомын төлөөх хамгийн хүнд тоглолт энэ байлаа гээд, ирэх сард Кардиффыг ялах нь тодорхой хэмээн бардам мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ