20 настай залуу Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хоёр эмэгтэйн амь насыг хөнөөжээ

img

Цагдаагийн байгууллагад 2024.06.21-ний өдрийн 07.10 цагт Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулсан. 

 

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 2024.06.08-наас 09-нд  шилжих шөнө 32 настай эмэгтэй З-ийн амь насыг, Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт 2024.06.20-ноос 21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амь насыг хохироосон болох нь тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

 

Гэмт хэргийг шуурхай, бүрэн гүйцэд шалгах зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулаад байна гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр мэдээллээ. 

 

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д-г 2024.06.21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ишш эвий дээ. Хүний ганц охин, эжийд нь ямар хэцүү бга болдоо 😭🙏
2025-04-14
Richard Tammy:
TESTED AND TRUSTED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT CYBERSPACE HACK PRO I'm Mrs. Richard Tammy from Orlando, and I recently fell victim to a trading forex scam that promised high returns on investment. Unfortunately, I lost a significant amount of $362,110. However, after researching online, I came across Cyberspace Hack Pro and decided to reach out to them for help. I'm thrilled to say that they were reliable, trusted, and efficient in recovering my scammed funds. I highly recommend Cyberspace Hack Pro to anyone who has been scammed and is seeking assistance in recovering their lost funds." Contact details(::::: WhatsApp +1 (659) 217 9239 Email Cyberspacehackpro @ rescueteam com https://cyberspacehackpro0.wixsite.com/cyberspacehackpro
2025-04-05
Zochin:
Tsuwral aluurchin bnadaa
2024-06-25
Нэг их сүржин нэртэй, таслан сэргийлэх ч гэх шиг. үхсэнийх сэргийлэх, хоёрын хоёр хүний амь хөнөөчихсөн хойно бас л поп үгтэй шүү. Бүхэл бүтэн 12 хоног энэ алуурчин зүгээр л явж байсан. Тэр үед нь таслан сэргийлэхгүй яасан юм.
2024-06-25
ждү:
гадаад орнууд шиг маньякуудтай болох нь дээ, ямар аймаар юм бэ? хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарахгүй бол болохгүй нь ээ!!!!
2024-06-25
maniac
2024-06-24
setgetsiin uwchtei lalar baina l daa ,
2024-06-24