Бага насны хүүхэд хийлдэг гудаснаас унаж, усанд живжээ

img

 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд орших нуурын усанд бага насны хүүхэд живж, амь эрсэджээ. Энэ тухай дуудлагыг 06.24-ний 16:22 цагт хүлээн авсан байна. 

 

Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудсаар усанд хөвж байсан хүүхэд гудаснаасаа унаж, живсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-06-25