Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар санал авч эхэллээ
2024-09-04

 

 
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны есдүгээр сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд  илүү нээлттэй болгох  талаар санал авч эхэллээ
Төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү танилцууллаа.


Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг өөрийн цахим хуудаст нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудаст мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг хариуцсан салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.


https://www.gov.mn/mn цахим хуудаст төрийн 6006 байгууллагын үйлчилгээ, мэдээлэл багтсан. Мөн төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээ мэдээлэл болон олон вэбүүдийг нэг дор багтаажээ. Цаашид төрийн байгууллагуудын цахим хуудас нэг загвар, стандарттай болно.


Иргэд бүх шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой, Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлж, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хооронд эргэх холбоог сайжруулж, санал хүсэлт хүлээн авах боломжийг бүрдүүлэх юм.


Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд илүү нээлттэй болгох талаар иргэдийн саналыг 1111@gov.mn хаягаар авна. Мөн Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд хандаж болно.
 
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа
Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
 
Товч мэдээ
·      Улаанбаатар, Анкара хотноо гарын үсэг зурсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.

Засгийн газрын хуралдаан

Shuud.mn
Сонин хачин
Elizabeth Matheus:
HELLO EVERYONE.. FEW MUNINETS TO REDY THIS INFOR ON HERPES CURE 2018.. 2017 MY MOTHER WAS DIAGNOSED OF HERPES/ KNOWN AS GENITAL WARTS ,I SPENT A LOT OF MONEY ON HER MEDICATION TILL A POINT I EVEN LOST HOPE,BECAUSE MY MOTHER WAS GRADUALLY DYING AND LOST HER MEMORY TOO, I WAS SO DESPERATE TO GET MY MOTHER BACK TO NORMAL, ONE DAY MY UNCLE WHO LIVES IN LONDON UNITED KINGDOM TOLD ME ABOUT DR OLIHA ,WHO HELPED HIM GET RID OF HERPES /GENITAL WART WITH HERBAL MEDICINE AND HIS HERBAL SOAP ,I WAS SO SHOCKED WHEN HE TOLD ME ABOUT THIS ,ALTHOUGH I NEVER BELIEVE IN HERB BUT, I KEEP TO BELIEVE BECAUSE MY UNCLE CAN'T TELL ME LIES WHEN IT COMES TO HEALTH CONDITION I CONTACTED DR OLIHA VIA HIS EMAIL; OLIHA.MIRACLEMEDICINE@GMAIL.COM , YOU CAN TALK TO HIM VIA CALL OR WHATSAPP MESSENGER ON +2349038382931 , HE REPLIED AND ASK ME TO SEND MY HOME ADDRESS AND MY MOTHER'S DETAIL AND THEN I PURCHASED THE HERBAL MEDICINE,SENT ME THE HERBAL MEDICINE THROUGH COURIER SERVICE, WHEN I RECEIVED THIS HERBAL MEDICINE USED IT FOR 2 WEEKS, AND 4 DAYS OF USAGE THE WARTS FELL OFF, MY MOTHER I NOW TOTALLY CURED AND MY MOTHER IS LIVING FREE AND HAPPY AGAIN. YOU CAN TALK TO DR VIA HIS MOBILE NUMBER OR WHATS APP HIM ON +2349038382931 OR https://olihamiraclemedici.wixsite.com/drolihamiraclemedici/ ALL THANKS TO DOCTOR DR OLIHA
2024-09-05