Дарханы гурилын үйлдвэрийн ослын зургууд
Дархан хотын гурилын үйлдвэрт дэлбэрэлт болсон талаар манай сайт шуурхай мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар будаа хадгалдаг сав буюу агуулахад будааны халалтаас үүдэн дэлбэрэлт болсон шинжтэй байгаа гэнэ. Дэлбэрэлтийн улмаас 50 гаруй метрийн зайд орших бетонон хашаа цөм цохигдсон байдалтай. Улмаар зэргэлдээх төмөр замыг бетонон хашааны хавтангууд дарсан байдалтай байсан нь галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулж байсан тул замыг яаралтай цэвэрлэсэн байна. Та бүхэн Дарханы гурилын үйлдвэрт ослын газар ямархуу дүр зурагтай байгааг доорхи зургуудаас харна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ