Америкийн Дрекселийн их сургууль болон бусад шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэд жирэмсэн эхийн хоолны дэглэмд оруулах нь хүүхдэд аутизмын спектрийн эмгэг (ASD) үүсэх магадлалыг бууруулдаг бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Судалгааг American Journal of Clinical Nutrition (AJCN) сэтгүүлд нийтэлсэн байна.
Жирэмсэн үед загас идэх нь аутизмтай хүүхэдтэй болох эрсдлийг 20 орчим хувиар бууруулдаг болохыг судалгааны багийнхан тогтоожээ.
Судлаачид 4000 орчим хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийж, загасны хооллолт, нэмэлт тэжээлийн хэрэглээ болон аутизмтай холбоотой мэдрэлийн хөгжлийн үр дүнгийн хоорондын хамаарлыг судалжээ.
Загасны хэрэглээ болон омега-3 нэмэлтүүдийн хэрэглээг оролцогчдын өгсөн хоолны мэдээллийг ашиглан хэмжсэн.
Үр дүн нь жирэмсэн үед үе үе (долоо хоногт нэгээс бага удаа) загас идэх нь хүүхдийг аутизмаас хамгаалдаг болохыг харуулсан. Гэсэн хэдий ч омега-3 загасны тосыг хэрэглэх нь ASD үүсэх магадлалд тодорхой нөлөө үзүүлээгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Уншиж байна |