Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойд
2024-09-13

 

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол, Вьетнам Улсууд түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойшх 70 жилийн хугацаанд хоёр талын найрамдалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжсөнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан онцлоод, үүний дотор парламент хоорондын харилцаа ихээхэн үр дүнтэй өрнөж, зохих түвшинд хүрээд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн, эмэгтэй гишүүдийн тухай болон Нийгмийн бодлогын байнгын хорооны талаар тодорхой танилцуулж, Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурдан, цаашид олон талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

 

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чинь Суан Ан Монголын парламентын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Үндэсний Ассамблейн 124 гишүүнтэй залуу төлөөлөгчдийн бүлэг, 151 гишүүн бүхий эмэгтэй төлөөлөгчдийн бүлгийг танилцуулан, Нийгмийн бодлогын хорооны даргын мэндчилгээг уламжлав. Хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал болохыг тэрбээр онцолж, нэн тэргүүнд нийгмийн салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар харилцан туршлага судлах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа вьетнам иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

 

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, БНСВУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, тус улсын Үндэсний Ассамблейн Нийгмийн бодлогын хорооны байнгын гишүүн Ло Ти Виет Ха, Хууль зүйн хорооны байнгын гишүүн Нгуен Зань Ду, Санхүү, төсвийн хорооны орон тооны гишүүн Нгуен Тань Чунг, Залуу төлөөлөгчдийн бүлгийн гишүүн Нгуен Хьу Тонг, Ро Чам Х’Пик, Нанг Со Ви, Куанг Ти Нгует нар оролцлоо.

 

 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Shuud.mn
Сонин хачин
Kelly Smith:
RECOVER YOUR STOLEN BITCOIN / USDT OR MONEY LOST TO SCAMMERS WITH A LEGIT RECOVERY EXPERT GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 (512) 550 1646 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Please everyone should be careful and stop being deceived by all these online scammers? I lost about $645,000 to these online scammers a few months ago. It took a while before I realized they were scammers and this really hurt me. I had no idea what to do. A friend of mine heard about it and recommended me to a recovery expert called GEO COORDINATES RECOVERY HACKER. After a few hours of work with them, I was shocked to learn that they had recovered all of my stolen cryptocurrency in just 72 hours. I said that I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. I advise everyone seeking to recover their lost bitcoin wallet hack, recovery of lost funds from fake investors or any online scam. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am so happy and in tears of joy to get back my funds including my bonus and share the good news to whom it may concern.
2024-09-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-09-13