Баян-Өлгий аймгийн Шүүхийн компьютерүүд 100 хувь шинэчлэгдэв

img

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 2011 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн шүүхийн үйл ажиллагаа, ахуйн нөхцөлтэй танилцахдаа тус шүүхийн хамт олны хэд хэдэн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэсэн билээ. Ерөнхий зөвлөлийн даргын шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь шүүгч, ажилтнуудын албаны компьютерийг шинэчлэх байсан юм. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудын албаны хэрэгцээнд нь зориулж, “Intel(R) Core (TM) i3-2100 CPU @3.20GHz (4 CPUs), 3000 MBRAM Processor, 19’ LED Monitor” үзүүлэлт бүхий Эх орныхоо “Mogul /Nationmate/” брендийн ширээний компьютерээр хангаж, тус шүүхийн компьютерүүдийг 100 хувь шинэчиллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
оо лайтай, болоо ш дээ, бүх шүүхүүдийнхийг шинэчлэх хэрэгтэй, энэ чинь ажлын бүтээмж шүү дээ, шинэчлэгдэж л байвал болоо
2012-01-26
Uruvdmuur bid:
Манай улсын хувьд компьютер мэтийн зүйлтэй болход л ийм том мэдээ болгож тавьж байдаг. Нэг талаараа бид ямар өрөвдмөөр байна. Гадаадад харин шинээр өөр систем, технологи нэвтрүүллээ гэх байхдаа :(. Бид хэзээ ч АНУ, Францын шүүх шинэ компьютертэй боллоо гэж олж уншихгүй байх.
2012-01-26