Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2024-12-02

2024 оны 12 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12 дугаар сарын 2-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12 дугаар сарын сарын 1-нээс нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм байна.

 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин