Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо
2024-12-03

 

“Эрдэнэс Оюу Толгой “ХХК, “Рио Тинто Монгол” ХХК-ийн төлөөллүүд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зэсийн баяжмал боловсруулах, хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, уурхайн олборлолт, боловсруулалт, технологийн үйл ажиллагааны туршлага солилцох уулзалт зохион байгууллаа.

 

Тус уулзалтад Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Геологи Уул Уурхайн хэлтсийн менежер Л.Өнөрбаатар, Ханбогд Хамтын Ажиллагааны хэлтсийн менежер Б.Чулуунбаатар болон уул уурхайн мэргэжилтнүүд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Төсөл Хөгжүүлэх газрын захирал Роше ван Дер Мээрв, Хамтын ажиллагааны газрын захирал Г.Эрдэнэбилгүүн, Хайлуулах үйлдвэрийн төслийн менежер Вайли Коллинз нарын хүмүүс оролцлоо.

 

 

Туршлага солилцох уулзалтын үеэр Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Рио Тинто Монгол ХХК-ийн төлөөллүүд Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл авч, гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх үйл ажиллагаа, ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар техникийн завод, хаягдлын аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, харилцан санал солилцов.

 

#ЭрдэнэтҮйлдвэр

#риотинтомонгол

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-12-05