
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын шинээр томилогдох сайд нарын томилгоог эсэргүүцэн завсарлага авснаас үүдэн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.
Ерөнхий сайдын зүгээс санал болгосон сайдад нэр дэвшигчдийн дотроос Тэргүүн шадар сайдын суудал хамгийн их маргаан дагуулсан.
Сайд нарын томилгооны талаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр Удирдах зөвлөлийн гишүүд хатуу байр суурь хадгалах төлөвтэй байсан боловч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх үүсээд буй нөхцөл байдлыг хүндэтгэн уг албан тушаалаас өөрөө нэрээ татсан гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ