“Өнө мөнхийн Монгол” “Техникийн зохицуулах хороо”-ны анхдугаар хурал боллоо
2025-01-24

 

Монгол Улсын Засгийн газар, Монголын Байгалийн Өв Сан, Дэ Нэйче Консерванси байгууллага хамтран байгаль хамгааллын байнгын тогтвортой санхүүжилт бүхий “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо өнгөрсөн онд зарласан билээ.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

 

15 жилийн хугацаанд нийт 198 сая ам.долларын дүнтэй хэрэгжих хөтөлбөрийн 64 хувь буюу 126.8 сая долларын эх үүсвэрийг байгаль хамгааллын байнгын тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох, улмаар хөтөлбөрийн санхүүгийн загварт нийцүүлэн бүрдүүлэх томоохон үүргийг хүлээсэн.

 

 

Нөгөө талаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь байгаль хамгаалал, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах талаар олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтын гүйцэтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэхээс гадна УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогод тусгагдсан байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн зорилт, шалгуур үзүүлэлтүүдтэй нийцэж байгаа юм байна.

 

Тогтвортой, байнгын санхүүжилтийн механизмыг яамдын бодлогын уялдаа, идэвхтэй хамтын ажиллагааны хүрээнд бий болгох шаардлагатай тул хөтөлбөрийн төрийн бодлогын гол уялдааг хангах Техникийн зохицуулах хороог яамдын болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, өнөөдөр анхны хурлаа хийж байна.

 

 

Энэ хөтөлбөртэй холбоотой бас нэг онцлох асуудал бол Монгол Улсад анх удаа байгаль хамгааллын чиглэлээр грант, санхүүжилтийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан “Монголын Байгалийн өв сан”-гаар дамжуулан байгаль хамгааллын төсөл хөтөлбөрүүдийг тогтвортой, урт хугацаанд дэмжих, цаашлаад байгаль хамгаалах чиглэлээр хөрөнгө босгох боломж бий болсон юм.

 

Тиймээс Техникийн зохицуулах хороогоор дамжуулан салбар хоорондын байгаль хамгаалалтай холбоотой төрийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, улмаар “Монголын Байгалийн Өв Сан”-гийн дэмжлэгтэйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг тэлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, чадавхийг бэхжүүлэх зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх боломж бүрдэж байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Mireya onfiya:
my ex-boyfriend dumped me 7 months ago after I caught him of having an affair with someone else and insulting him. I want him back in my life but he refuse to have any contact with me. I was so confuse and don't know what to do, so I visited the INTERNET for help and I saw a testimony on how a spell caster help them to get their ex back so I contact the spell caster and explain my problems to him..... he cast a spell for me and assure me of 15 hours that my ex will return to me and to my greatest surprise the third day my peter came knocking on my door and beg for forgiveness. I am so happy that my love is back again and not only that, we are about to get married. Once again thank you Dr Okosun , you are truly talented and gifted contact him on WhatsApp +2348054338132 Okosunspelltemple33@gmail.com
2025-02-07