Нийслэлийн 9 байршилд утаагүй байна
2025-02-05

Өнөөдөр /2025.02.05/ өглөөний 08.45 цагийн байдлаар баруун 4 зам, Богд хааны ордон музей орчимд хамгийн бага бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 31-34 байна.

Харин Толгойт, Нисэх орчимд хамгийн их бохирдолтой буюу 73-95 байна. Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд бүх байршилд агаарын чанар хэвийн болон цэвэр хэмээн зааж, УЛААНБААТАР УТААГҮЙ байна.

Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. Гэвч “хэвийн” хэмээгдсэн дээрх хоёр тоон утга Улаанбаатарт хэдийн доод утга, хангах боломжгүй үзүүлэлт болоод удсан.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН ТООН УТГЫН ТАЙЛБАР,

Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Shuud.mn
Сонин хачин
Mireya onfiya:
my ex-boyfriend dumped me 7 months ago after I caught him of having an affair with someone else and insulting him. I want him back in my life but he refuse to have any contact with me. I was so confuse and don't know what to do, so I visited the INTERNET for help and I saw a testimony on how a spell caster help them to get their ex back so I contact the spell caster and explain my problems to him..... he cast a spell for me and assure me of 15 hours that my ex will return to me and to my greatest surprise the third day my peter came knocking on my door and beg for forgiveness. I am so happy that my love is back again and not only that, we are about to get married. Once again thank you Dr Okosun , you are truly talented and gifted contact him on WhatsApp +2348054338132 Okosunspelltemple33@gmail.com
2025-02-07
Urgelj iim baigaasai
2025-02-05