Ерөнхий сайд Д.Энхтүвшинийг явуулж, МАХН-ын ЕНБД Э.Эрдэнэжамъяан нараар сэлгээ хийв
2025-02-05

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг дэргэдээ авч бодлогын зөвлөхөөрөө ажиллуулах тогтоол баталсан нь саяхан. Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025 оны төсвийн хэлэлцүүлгийн үед Л.Оюун-Эрдэнэ нарын эрх ашигт үйлчилж чадахгүй буюу түүний утсан хүүхэлдэй болохгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ч БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэнийхээ дараа төмөр замын төслийг гацаагч нь MCS гээд хэлчихсэн нь Д.Энхтүвшинг Засгийн эсрэг ноцох шалтгаан болсон. Бүр Гэрэгэ Таур-ын 15- давхараас Засгийн газрыг удирддаг тухай ч хатуухан мэдэгдэл хийсэн. Тэдний энэ маргаан Засгийн газарт хамтарч ажиллах итгэлцэлд цэг тавьж, Л.Оюун-Эрдэнэ түүнийг тавьж явууллаа. Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөл гэдэг бол Засгийн газрын тэргүүнийг эзгүй үед зөвлөлийн хуралдааныг даргалах эрх бүхий томоохон албан тушаалтан. Д.Энхтүвшинг явуулсан Ерөнхий сайд салбарын асуудал хариуцсан зөвлөхүүдээ гаднаас томилж, хотын асуудалд олон намын төлөөлөлтэй хоршиж ажиллахаа мэдэгджээ. Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъяаныг зөвлөхөөр томилсон. 

Үүний дараа Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүхийг Гэр хороолол, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр томилов. Б.Батсүх хотын дарга асан Э.Бат-Үүлийн ойрын хүн гэгддэг бөгөөд саяхан Ерөнхий сайд Э.Бат-Үүлийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг зохицуулж удирдлагаар хангах шуурхай штабын зөвлөхөөр томилсон юм. Гэхдээ Ерөнхий сайдын энэ томилгоо шүүмжлэл дагуулж буй. 

Үүнээс гадна ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг мөн Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилжээ. Түүний хувьд 2015 онд төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2025-02-07
Энхтүвшин мундаг дарааг йн ерөхий сайд шүү
2025-02-07
Mireya onfiya:
my ex-boyfriend dumped me 7 months ago after I caught him of having an affair with someone else and insulting him. I want him back in my life but he refuse to have any contact with me. I was so confuse and don't know what to do, so I visited the INTERNET for help and I saw a testimony on how a spell caster help them to get their ex back so I contact the spell caster and explain my problems to him..... he cast a spell for me and assure me of 15 hours that my ex will return to me and to my greatest surprise the third day my peter came knocking on my door and beg for forgiveness. I am so happy that my love is back again and not only that, we are about to get married. Once again thank you Dr Okosun , you are truly talented and gifted contact him on WhatsApp +2348054338132 Okosunspelltemple33@gmail.com
2025-02-07
Иргэн:
Ордноор дүүрэн урвагч, авлигч, хулгайч, иргэдийн амь насаар хөрөнгөжигчид: тендер, ЖДҮ, Сургалтын сан, нүүрсний хэрэг, автобусны хэрэг, төсвийн мөнгө, г/зээл тусламж, төрийн өмчид ААН, утаа, ядуурал, хорт хавдар, ажилгүйдэл, одоо бүүр газраа хятадад өгдөг болов. Залуучууд гадаад зугтаах болов – эмгэнэл. Хятадын муж болох эрсдэл өдөр ирэх тусам ойртож байна!!!!! Сайн хулгай хийх тусам том дарга болдог тогтолцоо зөвхөн Монголд л байна. Засаглалын бүх үзүүлэлтээрээ Монгол Улс ухарсан.
2025-02-06
Mongoliin tald nuursnii gereeg ashigtai bolgo gej xelsnii tuluu danx xuuchixluu. Danxad oligtoi zuvlux gants ch baixgui. Uurt ni toxirson xynee avchee.
2025-02-05
Оюун-Эрдэнэ өөрийгөө тавьж явуулах хэрэгтэй байна. Чаддаг ажлаа л хий. Кочегарь ч юм уу?
2025-02-05