Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар шийдвэр гаргав

img

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож  мөн СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн дүрмийг батлахын сацуу тус төвийн захирлыг томиллоо. Түүнчлэн Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, энэ асуудлаар журмын төсөл  боловсруулж хэрэгжүүлэх,  Гадаадад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахад шаардлагатай судалгаа гаргах, холбогдох журмын төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус  байгуулж, УИХ-ын сонгуулиар хэрэглэгдэх үнэмлэх, маягтын загварын төслийг хэлэлцэж баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SOOKOO:
МАН АНД ХVЛЭГДЭЖ УТААНДАА МАНСУУРСАН БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД VНЭХЭЭРИЙН ХVЛЦЭНГVЙ ЮМАА. БИД ХИЙЖ ,БОСОЖ, ТЭМЦЭХГVЙ ЮМ БОЛ ХЭЗЭЭ МАН АН ,УТААНААСАА САЛАХ ВЭ ДЭЭ
2012-01-26