Л.Гантөмөр: Ерөнхий сайд асуудалд олон ургалч үзлээр хандах боломж байгаа

img

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Ерөнхийлөгч, АН хоёр руу эрээ цээргүй дайрсан мэдээлэл олон гарлаа. Тийм учраас бид хийж байгаа ажлынхаа талаар маш тодорхой, мэдээлэл өгөхгүй бол болохгүй хэмээн Ардчилсан нам бүлэг үзэж байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Э.Бат-Үүл нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд бидний тавьсан асуудал, шийдсэн шаардлагыг та бүхэн сайн мэдэж байгаа. Бид зургаан сайдын асуудалд зургууланг нь зөвшөөрөх аргагүй байна. Гэхдээ Засгийн газар хуулиараа 3/2 ирцтэй хуралддаг учраас Засгийн газрыг ажилд нь оруулах эрмэлзэлтэйгээр хоёр гишүүнийг чинь хэлэлцэе гэсэн саналыг өчигдрөөс эхлэн тавьсаар байна. Саналыг хүлээж авахгүй байна. Хурлаа хуралдуулж, ажлаа хийх хүсэл эрмэлзэл алга гэж үзэхэд хүрч байна. Үнийн хөөрөгдөл болон цалин нэмэх асуудлыг Ардчилсан намтай холбон  үзэж хэвлэлд хандсан байна лээ. Ийм асуудал байхгүй. Үнийн хөөрөгдөлтэй тэмцье гэж байгаа бол хоёр сайдаа одоо ч болов томилмоор байна. Яамдууд эзгүй байна гэсэн мэдээлэл түгээж байна. Сайдуудын үүрэг гүйцэтгэж байгаа сайдууд байна. Дэд сайдууд ажлаа хийж байна. Төрийн нарийн бичгийн дарга нар нь ажлаа хийж байгаа. Засгийн ажил төрийн алба зогссон тухай ойлголт байхгүй. Нэг мөр ойлгох хэрэгтэй. Энэ үеэр сэтгүүлчид дээрхи асуултыг хоёр гишүүнээс асуусан юм. -Тэргүүн шадар сайдын албан тушаал байхгүй гэж үзэж байна. Гэхдээ үлдсэн таван сайд нь хуулийн хүрээнд орж ирсэн биз дээ. Заавал гацаагаад байх шаардлага байгаа юм уу? Л.Гантөмөр: Бид бүлгийн хурлын дараа Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн.  Хоёр заалтын нэг нь тэргүүн шадар сайдын албан тушаалыг байхгүй болгох. Нөгөө нь Их хурлын гишүүн биш гурван сайд оруулж ирээ гэсэн шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хариу ирэхээр асуудал тодорхой болно. Асуудлуудыг хольж хутгаад байгаад учир байна. Үнэхээр засгаа бүрдүүлээд явъя гэж байгаа бол хоёр сайдаа эхлээд томилчих. Үндсэн хуулиараа сайд болгоныг эхлээд нэг бүрчлэн ярих ёстой. Засаг ажилдаа ороод яв дараа нь бидний тавьсан шаардлагад ямар хариу ирүүлэхээс шийднэ. -Сайдуудыг өөрчил гэсэн саналыг хүлээж авахгүй бол үйл явдал хэрхэн өрнөх бол? Л.Гантөмөр: Ямар ч байсан бидний үзэж байгаагаар Ерөнхий сайд асуудалд олон ургальч үзлээр хандах боломж байгаа. МАН-ын шийдвэр ганцхан үнэн байна аа гэдэг зарчмаасаа ухраач ээ. Яахаараа МАН зөв байдаг бусад нь буруу байдаг юм. Ерөнхийлөгчтэй холбоотой гүтгэлэгт нэвтрүүлэгүүд бол цэвэр сонгуулийн ажлаа МАН эхлүүлжээ гэж уншигдаж байна. Сонгууль эхлээгүй байна. Засгийн ажил эхэлсэн. -МАН засгаа бүрдүүлэх сонирхолгүй байна гэж хэлж байна. Яагаад ингэж үзэж байгаа юм бэ? Э.Бат-Үүл:Л.Гантөмөр гишүүний хэлж байгаа тэр зүйлд анхаарлаа хандуулж байгаа гэж үзэж байна. Үнэхээр Ерөнхий сайд МАН-ын дарга С.Батболдын үйл ажиллагааг хараад байхад Засгийн газраа байгуулах сонирхолгүй байна. Нэгдүгээрт Ерөнхий сайд С.Батболд мэднэ. Үндсэн хуулиар сайдыг хэлэлцэхийг дэглэсэн байдаг. Тэр нь сайдыг нэг бүрчлэн хэлэлцэнэ гэж байдаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ дөрвөн ч сайдын асуудал байнгын хороогоор ороод шийдэгдсэн. УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахыг манай цөөнх шаардаж байна. Өөрөөр хэлбэл,  У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайдаар томилохгүй бол бусад сайдаа томилохгүй гэсэн байр сууринаас хандаад байна. Энэ нь үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Өөр сонирхол байна гэдэг нь харагдаад байна. Явуулж байгаа үйл ажиллагаагаа нь харахаар гадаа болж байгаа ханшны өөрчлөлт, нийгмийн бухимдлыг зориуд өөр тийш нь анхаарлыг нь шилжүүлээд байна. Цаг хожиж суух улстөрийн зорилго агуулаад байна. Засгийн газар байгуулахаасаа илүү сөрөг хүчний Ерөнхийлөгчийг дайрч давшлах маягаар сонгуулиа эхлүүлсэн. Улс төрд зориулсан суртал хийж байна. Цаашлаад МАН-ын дарга С.Батболд засаг байгуулахдаа сонгуулийн штаб хэлбэрээр байгуулах гэж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга, дээрээс нь төрийн албаны хүмүүсийг улстөрийн албан тушаал руу шилжүүлж байгаа нь яах аргагүй сонгууль болж байна. Ирэх сонгуулиар төрийн алба бүх сонгууль явуулна. Та нар сайн ажиллавал ийм шагналтай гэж хэлж байгаагаас өөрцгүй үйлдэл боллоо. Ерөнхий сайдад улстөрийн сонирхол байна. Сэтгүүлчид үнэнийг зөвөөр ойлгуулаач яадахдаа бидний хэлж ярьж байгааг байгаагаар нь хэлж гаргаж өгөөч ээ гэж хүсмээр байна. -Ерөнхий сайд шийдвэртэй бат зогсвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал ч гарч ирэх юм биш үү? Э.Бат-Үүл: Улаан цайм хууль зөрчөөд нэг сайдын томилгоог нөгөө сайдын томилгоотой барьцуулаад гацааж байгааг тооцоод үзэхээр Ерөнхий сайдын асуудлыг тавихаас өөр аргагүй. Цаашдаа энэ байдлыг ужигруулбал хариуцлагаа хүлээх ёстой. Л.Гантөмөр: Э.Бат-Үүл гишүүний байр суурь бол гишүүний өөрийнх нь байр суурь. Бүлэг дээр энэ тухай яригдаагүй байгаа. Би бүлгийг албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа. Бүлэг өөрөө их хурлын бүтцийн байгууллага. Бүлэг хуралдаж хэлэлцэж байгаа асуудалд санал дүгнэлтээ өгөх эрхтэй байгууллага. Гэтэл хэвлэлээр гарч байгаа буруу суртал ухуулга нь АН-ын бүлгийг АН мэтээр тайлбарлаж банйа. Энэ бол байнгын хороо шиг АН-ын өөрийнх нь бүлгийн ажил. АН ҮЗХ хуралдаагүй. АН-ын ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй. Энд бүлэг өөрөө хэлэлцэх асуудлаараа саналаа тавиад явж байгаа. -Н.Алтанхуяг дарга засгаас гарахдаа МАН-аас хэнийг ч оруулж ирсэн дэмжинэ гэсэн. Энэ зөвхөн намын даргын санал уу? Л.Гантөмөр: Тийм. Ер нь бүлгийн хурал дээр ч гишүүд олон төрлийн байр суурьтай байсан. Одоо ч байгаа. АН-ын гишүүд дэмжинэ гэж хэлсэн юм байна лээ. Бүлгийн хурлын шийдвэр бол олонхийн шийдвэр. -Сонгуулийн штаб боллоо гэж байна. Танай намын дарга орж ажиллахад яагаад штаб болоогүй байсан юм бэ? Л.Гантөмөр: Улс төрийн намд хоёр гол удирдлага байдаг. Нэг нь бол бодлогоор хангадаг намын дарга. Нөгөө нь өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Штабын менежер гэж ойлгож болно. Хүрэлсүх Тэргүүн шадар сайдын суудалд ирснээр  МАН-ын өдөр тутмын үйл ажиллагаа Засгийн газарт шууд ирнэ. Ерөнхий сайд нь МАН-ын дарга байхад зөвшөөрч байгаа. Манай намын бодолгод Н.Алтанхуяг дарга асуудлаа тавиад явдаг. Өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хариуцаад явдаг. Э.Бат-Үүл: Ерөнхий сайдаар С.Батболд томилогдоод манай намыг орооч ээ гэж гуйсан. Бид албан тушаал горилоогүй. Тодорхой асуудлуудыг шийднэ гэж хэлсэн. Тийм учраас эрх мэдлийн тодорхой тэнцвэр бий болгохын тулд Тэргүүн шадар сайд гэдэг албан тушаалыг бий болгосон. -Олонхийн саналаар сайдыг томилдог нь Үндсэн хуулинд байна. Олонхи болсон МАН хэнийгээ сайдад томилох нь та нарт хамаагүй биш үү? Л.Гантөмөр: Мэдээж тэрнийг томил гэж санал гаргах эрх байхгүй. ЗТБХБ-ын  сайдад тэрнийг гарга гэж хэлэх  АН-ын гишүүдэд байхгүй. Ерөнхий сайдын санал болгож байгаа гишүүд дээр АН өөрийнхөө байр суурийг илэрхийлэх бүрэн эрхтэй. -АН-ын гишүүд сайд байж болдог. МАН яагаад болохгүй байгаа юм бэ? Э.Бат-Үүл: УИХ-д хоёр талын бүлгүүдийн өнгөрсөн хугацаанд шийдэх том асуудлуудыг ярилцаж байх үед Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ярилцсан. Ер нь цаашдаа бодлогын хувьд Засгийн газрын гишүүний 3/1-ээс хэтрэхгүй нь УИХ-ын гишүүн байя. Үлдсэн нь УИХ-ын гишүүн биш байя гэж ярьж байна. Хэрэгжүүлэхээ шуурхайлмаар байна гэсэн. Энэ ажлаа эхлүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгч ч энэ асуудалд санал нэг байгаа. Л.Гантөмөр: Асуудлыг хольж хутгах хэрэггүй. Зөндөө олон зүйл шинэчлэгдэж байгаа. Шинэчлэгдэх Засгийн газрын загварыг одоо хийгээд явъя гэсэн. -Та нар асуудлыг бөөрөнхийлөөд байна. Тодорхой хариулт өгч болохгүй юу? Э.Бат-Үүл: Сэтгүүлчийн асуултад ингэж хариулахаас өөр яаж хариулахыг мэдэхгүй юм. Та нар сэтгүүлч шиг асуултаа тавьчих. Асуултаа сэтгүүлч шиг асууя. -МАН-ын зүгээс захиалгат нэвтрүүлэг хийлгээд байгаа юм бол. АН яагаад ямар нэгэн зүйл хийхгүй таг дуугай байгаад байна вэ? Л.Гантөмөр: АН бол АН-ын бүлгийн ажилд оролцоогүй. Энэ бол парламентад мэтгэлцээн өрнөж байна. Энийг ордноос гаргаж улстөрийн хэрүүл тэмцэл болгохоо болимоор байна. Нэргүй нийтлэл гараад эхэллээ. Тэгээд зөвхөн Ерөнхийлөгч, АН хоёрыг доромжилсон. Энийгээ зогсоогооч ээ. Ажил хэрэгчээр уулзаж ярилцах ёстой. Асуудал хүндэрсэн бол хурлын дарга дэргэдэх зөвлөлөө хуралдуулж шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Э.Бат-Үүл: Саяны сэтгүүлч миний хариулт болохоор тийм зүйл хэллээ. Сэтгүүлчид тодорхой улстөрийн зорилгоор асуудалд хандаж болохгүй. Сэтгүүлчийн мэргэжлийн ёсзүй гэж би мэднэ. Сэтгүүлч өөрөө дүгнэлт хийх. Зорилго чиглэлтэй асуулт асуух нь ёстой гэдгийг мэднэ. АН-ын дуу хоолой хэвлэл мэдээллээр хүрэхгүй. МАН-ын дуу хоолой тодорхой зорилготой яваад байна. -Та энэ асуултуудыг МАН-ын өмнөөс асууж байна. Энд сууж байгаа сэтгүүлчид бүгд МАН-ын өмнөөс гэж ойлгоод байна уу? АН-ынхан бүгд ингэж бодож мэдэгдэл хийж байгаа хэрэг үү? Л.Гантөмөр: Мэдээллийг тэнцвэртэй явуулаач ээ гэдгийг хэлсэн.  Бат-Үүл гишүүн өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. АН гэж томъёолох хэрэггүй. Э.Бат-Үүл: Мэргэжлийн ёсзүйн дагуу ханд гэсэн. Өөрийг чинь. Сая гэхэд АН гэсэн байдлаар асууж байна. Би Бат-Үүл гэсэн гишүүний хувьд ярьж байна. Өөрсдөөс чинь хүсэж байна. -Энэ Э.Бат-Үүл гишүүний хурал уу, бүлгийн мэдэгдэл үү? Л.Гантөмөр: Бүлэг. Тийм учраас Бат-Үүл гишүүний байр суурь ийм. Манай намын бүлгийн гишүүдийнх ийм гэж асуулт бүр дээр тодорхойлоод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Батүүл гэдэг боловсролгүй новш миний найзыг зодолдоод дийлэхгүй болохоор хүн явуулж хутгалуулж байсаншдээ 70аад оны сүүлч Өөрөө чадахгүй хүн хөлсөлдөг новш байсын
2012-04-23
SHAMII ERGUU.
2012-01-29
HY:
GAMBIR GANAA DAXIJ GARAXGYI EE
2012-01-27
medeelegch:
НАМУУДАД ЗӨВЛӨВ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-27
Хумсаа нуусан муур мэт!:
Энэ гэж нэг дундыг барьж байдаг муур шиг гэтсэн сэм сэм алхаж аль ашигтай тал руу нь хэлбэрсэн энг зальтай бас явуургүй, олиггүй гар нэг байна аа!! Оюу Толгойг сэм сэм дэмжээд л дүр эсгээд л, Авилга авсан байж магадгүй гаруудын нэг гэгдээд байгаа хаа!! Хумсаа нуусан муур мэт!
2012-01-26