Х.БАТТУЛГЫН МЕГА ХУЛГАЙ

img

Халтмаагийн Баттулгад авторлогдох бас дараагийн мега хулгай Төгрөг нуурын орд. Төгрөг нуурын бүлэг орд нь стратегийн 39 ордоос хоёрдугаарт эрэмбэлэгддэг Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэх орд.

Чойр-Нялгын сав газар гэгддэг, бүрэн судлагдаагүй энэ бүс нутагт Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд оршдог. Социализмын үед буюу 1980-аад онд хийсэн хайгуулаар тус ордын нөөцийг C2+P-3118.1 сая тонн гэж таамагласан нь бий. Геологичдын урьдчилсан таамгаар, энэ орд 20-30 км талбайг хамардаг, 3 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй аж.

Түүх сөхвөл,

 “CAMEX” компанийг 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн байдаг. Улмаар уг компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуурын энержи” компанийг 10.1 сая хонгконг доллараар худалдан авч Сингапурын Хятад Билли Лим, Сингапурын улстөрч Еээ чү лонг нар "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон.

Мөн Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийн хамтран эзэмшигч Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис Лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийн эзэмшигч болгосон байдаг.

Гэхдээ тухайн компанийн эцсийн өмчлөгч нь Боожоогийн Норовсамбуу гэсэн мэдээлэл бий.

Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бүхэлд нь эзэмшдэг “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу 2007 онд шилжүүлж байв. 1.3 сая ам доллараар худалдан авсан Төгрөг нуурын ордыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар борлуулсан хүн нь Х.Баттулга.

Түүний зарсан "Төгрөг нуурын орд"-ын 39 мянган га талбайгаас БНХАУ-ын иргэн нүүрс олборлож буй

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Төгрөг нуурын ордын 34-50 хүртэлх хувийг улс буцааж авах асуудал нарийн төвөгтэй. Тиймээс авахаа хүрвэл гуядаж биш гуйж авах л болж таарах байх. Процессын хувьд стратегийн ордод бүртгэнэ, гэхдээ УИХ-ын босго давах уу гэдэг ч ээдрээтэй. Ухаа Худагт төрийн мэдлийн хувь хэмжээг тогтоох асуудал шиг хандвал уг нь болчихмоор... Улс төрийн зориг хүрвэл, үнэндээ Х.Баттулга хүсвэл төсвийн мөнгөөр хайгуулыг нь хийсэн уг ордын зэмшигчтэй нь хэлэлцээрт орж, хувь хэмжээгээ тохирч болох л юм. Гэхдээ л Төгрөг нуурын ордын хувь эзэмшил Монголчуудынх болно гэдэг бараг л үлгэр болж мэднэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Faith Kim:
SPEAK WITH A LICENSED CYPTO RECOVERY HACKER EXPERT, ALPHAI KEY I've read a lot of reviews about recovery hackers online and have fallen victim to them twice, but Alpha Key has been amazing and has left me speechless for a while. All I can say is that I'm really grateful that they saved me from some coin base brokers who had forced me to invest over $98.779 in bitcoin. To put it briefly, Alpha Key has shown me that there are still genuine recovery hackers out there, so you should all get in touch with Alpha Key Recovery right away. Email:service@alphakeyrecovery.com Email: Alphakey@consltant.com WhatsApp: +15714122170 Telegram: Alphakeyhacker Signal: +18622823879 Website :www.alphakeyrecovery.com
2025-04-08
Бсн:
Хариуцлагын нь үүрүүлэж чаддаггүй ээ сул төр ийн шинж үү
2025-04-06
Praise vinny:
SPEAK WITH A LICENSED ALPHA KEY BTC/USDT RECOVERY HACKER As of right now, ALPHA KEY RECOVERY is the only authorized and genuine recovery hacker that I will recommend to anyone in the world for a very good reason. I can't express how grateful I am to them for helping me overcome my depression; they are truly a blessing in disguise. If you have any data recovery concerns, you should contact ALPHA KEY RECOVERY. email: Alphakey@consltant.com WhatsApp: +15714122170 Telegram: Alphakeyhacker Signal: +18622823879 Website :www.alphakeyrecovery.com website: https://dev-alpha-key.pantheonsite.io/
2025-04-05
наад Х.Баттулга хулгайчаа бариад шоронд хийж чадахгүй бол энэ дархлагдсан хулгайч гээд нийтэд зарлачих хэрэгтэй ш дээ, энэ хүнд хууль үйлчидэггүй хүссэн хулгайгаа хийгээд яваг гээд, монголд хууль зөвхөн улныханд үйлчилдэг
2025-04-02
Yariad bailgui Battulga xulgaichdaa Xurdan arga xemjee avaachee. Xyn buriin 25k $-aa avmaar baina. Iim Tom ordiig erunxiilegchid tuvshindee shiidej xujaa nart ugsun ni todorxoi.
2025-04-01