Б.Жаргалсайханыг явуулж О.Маш УЕП болох уу?

img

Өнгөрсөн долоо хоногт АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилсон бол энэ долоо хоногт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хэрхэх асуудал эцэслэгдэнэ. Түүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусгавар болж буй. 

 Б.Жаргалсайхан прокурорыг 2019 оны 4 дүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч захирамж гарган томилж байсан юм. 

Хуулиараа Ерөнхийлөгч Ерөнхий прокуророор томилох хүний нэрийг УИХ-д оруулж хэлэлцүүлэн, дэмжигдвэл захирамж гарган томилно. Тэгвэл 2027 онд бүрэн эрх нь дуусгавар болох Ерөнхийлөгч хэнийг дараагийн Ерөнхий прокуророор томилуулах вэ гэдэг асуулт анхаарал татна. 

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг дахин улираан томилж магадгүй ч улстөрийн тохироо хийгдэж чадахгүй бол Ерөнхий прокурорын орлогч О.Машийг дэвшүүлэх сурагтай байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Bugdig n solioch jenkogin tomilson humuusig
2025-04-07
Зочин:
Машбат гээч
2025-04-07