АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА ТӨЛӨВШҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

img

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болох юм.

Үүнээс гадна Төрийн байгууллагуудад сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ. Азийн Бүтээмжийн Байгууллага, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөлд Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сонгогджээ. Ингэснээр дээрх байгууллагуудын бүтээмж, үйлчилгээний чанар сайжирна. Мөн төслийг хэрэгжүүлснээр байгууллагын соёл төлөвшихөөс гадна, туршлага нэмэгдэх давуу талтай. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг төлөвшүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй юм. Энэ хүрээнд Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, тасралтгүй сайжруулалтыг төлөвлөж, бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болохуйц загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Судлаач:
Данхайсан терийн эрс цомхотгож, мэргэжлийн , хариуцлагатай болмоор бна!
2025-04-07