Дав.Цогтбаатарыг шийтгэх тогтоол ШШГЕГ-т иржээ

img

УИХ-д гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, өдгөө ялаа эдэлж байх учиртай хүн хууль тогтоох дээд байгууллагад Монголчуудын амьдралын дүрмийг батлалцаж буй нь олны дургүйцлийг хүргэж буй. 

Өөрийгөө буруугүй гэж үзэж буй УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар ''ялаа хойшлуулж өгөх'' хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргаж, улмаар удахгүй энэ хүсэтээсээ татгалзсан. 

Сануулбал тэрээр Хөгжлийн банкны хэргээр гурван шатны шүүхээс торгох ял шийтгэгдсэн нэгэн.

Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал гацаанд орсон талаар ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлж байв. 

Тэгвэл процесын хувьд шүүхийн шийдвэрийн шийтгэх тогтоол ШШГЕГ-т ирснээр шийдвэр гүйцэтгэл явагдаж, улмаар УИХ-ын ТББХ Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээс гарцаагүйд хүрнэ.

Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өчигдөр /2025.04.07/ хүргүүлсэн байна. 

Товчхондоо, УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол ШШГЕГ-т очжээ.

Тиймээс тус газраас шийдвэр гүйцэтгэл явуулах боломж бүрдэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ долоо хоногт Дав.Цогтбаатарын бүрэн эрхийг УИХ түдгэлзүүлж магадгүй байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ Т1
2025-04-08