ОРОС-УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭ ЯАГААД ГАЦАВ?

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Украины дайныг зогсоох АНУ-ын саналыг дэмжиж буй ч уг санаачилгын хэрэгжилт ямар байх тал дээр эргэлзсэн хэвээр байгаа гэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Владимир Путины байр суурийг дамжуулахдаа,  "Манай талаас гал зогсоохыг дэмжиж байгаа ч хэд хэдэн чухал саналд тодорхой хариулт авах шаардлагатай. Манай саналд одоогоор хэн ч бодитой хариулт өгөөгүй хэвээр байна” хэмээн онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш Украин-Оросын дайныг зогсоох чиглэлээр идэвхтэй ажиллаж буй ч өнөөг хүртэл тодорхой ахиц хараахан гарсангүй.

Талуудын хүчин чармалтад ахиц гарахгүй байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дотоодын улс төрийн асуудал, В.Зеленскийн бүрэн эрхийн хугацаатай холбон тайлбарлаж байна. Хэрэв энхийн хэлэлцээр байгуулах асуудалд ОХУ-ын саналыг голчлон үзвэл өнөөгийн Орос-Украины дайнаас гадна Украины ирээдүйд тулгарах өрнө дорнын геополитикийн ашиг сонирхол, НАТО-гийн тэлэлт, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүс нутгуудын аюулгүй байдал зэрэг олон "ээдрээтэй"  асуудал хөндөгдөнө. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн хувьд ОХУ-ын  энэхүү байр суурийг эрс шүүмжилж, “гал зогсоох нэрийн дор  дайныг үргэлжлүүлэх, улмаар нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх зорилготой байна” гэж мэдэгдээд байна.

АНУ-ын Дональд Трамп ч сүүлийн өдрүүдэд В.Путины хандлагад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Путлер үхвэл дайн зогсоно
2025-04-09
FASHIST OROSUUD GJ ASUUDLIIG DANDAA GUIVUULJ TAVDAG BUZARIIN AMITAS SHUU
2025-04-08