НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА

Энэхүү хуулиар дараах нэмэлт өөрчлөлтийг хийхээр та бүхнээс санал авах тул хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу.
Өмчийн бүх хэлбэрийн хуулийг нэтгээд, хүнтэй Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
Ажил олгогч ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтүүд хамаарна.
Хэлэлцүүлэгт Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Түвшин, хамтран хуулийг санаачлагч гишүүд болон салбар салбарын холбогдох мэргэжлийн хүмүүс оролцоно.
МҮХАҮТ-ын Их танхим
2025.04.09, 10.00-12:00 цагт
policy@mongolchamber.mn
Утас: 99107371
Бүртгэлийн линк: https://forms.gle/iC675dSJ8ahAMVdi6
Дэлгэрэнгүй..https://www.mongolchamber.mn/event/3307
СЭТГЭГДЭЛ БИЧИХ