Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП-ыг улираан томилуулах саналаа танилцуулна

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр /2025.04.09/ ээлжит бусаар хуралдана. Тодруулбал МАН-ын бүлэг 10.00 цагаас, АН-ын бүлэг 12.00 цагаас хуралдах бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулах аж. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг эцэслэх юм.
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусгавар болж буй.
Б.Жаргалсайхан прокурорыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч захирамж гарган томилж байсан юм.
Хуулиараа Ерөнхийлөгч Ерөнхий прокуророор томилох хүний нэрийг УИХ-д оруулж хэлэлцүүлэн, дэмжигдвэл захирамж гарган томилно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ