МОНГОЛ ИРГЭДИЙГ ХИЛЭЭС БУЦААЖ БУЙ ТАЛААР ГХЯ АНХААРУУЛЖ БАЙНА

img

Он гарснаас хойш улс орнууд хилийн шалган нэвтрүүлэхээ чангатгаж, зорилго тодорхойгүй, харлах магадлалтай хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос, Герман улс, АНУ зэрэг орнууд монгол иргэдийг хилээс буцааж байгаа талаар Элчин сайдын яам, Консулын газраас анхааруулж байна.

Өмнөд Солонгос улсын хилээс буцаагдаж байгаа монгол иргэдийн асуудлаар албаныхан харилцан санал солилцож байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Харин бусад улс орны тухайд хил нэвтрэхдээ зорилго болон бичиг баримт, буцах тийз асуудалгүй байх ёстойг анхааруулж байгаа юм.

Герман улсын Франкфурт олон улсын нисэх онгоцны буудлын Шенгений бүсээр нэвтрэхэд дараах зүйлсийг асууж, шалгаж байгаа тул иргэд холбогдох "баримт, мэдээллийг" урьдчилан бэлдэж, хилийн цагдаагийн асуултад саадгүй хариулж, үзүүлэхийг зөвлөж байна. Тухайлбал, буцах нислэгийн тийз заавал өөрийн нэр дээр байх, байрлах зочид буудлын захиалга, хүлээн авах иргэний овог, нэр мөн урилга, угтагч байвал нэр, утсыг өгөх, аяллын зардлыг хариуцагч, хувь хүн өөрөө бол хэдэн евротой аялахаа илэрхийлэх шаардлагатай. Үүнээс гадна аяллын хөтөлбөр, хөтөлбөр байхгүй тохиолдолд зорилгоо тодорхойлох зорилго нь Шенгений визийн мэдүүлгийн хуудас бөглөсөнтэй ижил байхыг анхааруулж байна.

Шаардлагатай мэдээллийг буруу өгснөөс Германы Шенгений хил дээрээс буцаах тохиолдлууд гарч байгаа бөгөөд мөн Монгол Улсын албан паспортоор Шенгений бусад орон руу Шенгений визгүй Франкфуртын нисэх буудлын транзит заалаар дамжин өнгөрөх боломжгүй гэдгийг мөн анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nick Dave:
I'm overwhelmed with gratitude for the exceptional services I received from Bliss Paradox Recovery after falling a victim of crypto theft that took away almost 947, 000 USD worth in bitcoin. I contacted the police about my case, but they were unable to render the help I needed, so I reached out to Bliss Paradox Recovery from a trusted source and they were able to recover most part of what I lost. Their services were invaluable keeping me updated throughout the recovery process, thanks to them. I can't say much good things about these guys here, but then, If you are going through similar situation, reach out to them directly for assistance. Contact Details E-mail: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Signal: +17373703513
2025-04-12
EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12