Нийслэлд орон сууц 15 хувиар өсчээ

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар нийслэл Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсчээ.
Нийслэлийн хэмжээнд шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар тус тус өссөн байна.
Сүхбаатар дүүрэгт орон сууцны үнэ хамгийн өндөр буюу метр квадрат тутамд дунджаар 5.63 сая төгрөгийн үнэтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ