ШУУРХАЙ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Батлан хамгаалах яам, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн төв эмнэлэг, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй ээлжит шуурхай хуралдааныг зохион байгууллаа.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний хэрэгжилт, зохицуулалт, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө.
Энэ удаагийн хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Эх оронч монгол” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад оролцогч талуудын идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Түүнчлэн,
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх;
Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ;
Шинэ Хархорум хот, "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хархорин суманд ногоон байгууламж, ойн зурвасыг байгуулах;
Бүх Цэргийн Их Хар Сүлдийг цэнгүүлэх тахилга;
Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ой;
ҮБХИС-ийн 95, ДХИС-ийн 91 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа;
Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болон бусад үеийн асуудлаар мэдээлэл хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тодотголыг хийлээ.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба “Цэргийн албаны аюулгүй байдал” номынхоо дээжээс дурсгал болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ