Э.БОЛОРМААГ ЦАГДААГААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагад шалгаж байна. Э.Болормаад иргэний гаргасан гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас 30 сая төгрөгийн хандив авсан. Энэ нь хууль бус ч авса хандиваа хуульд заасны дагуу буцаан шилжүүлээгүй аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг магадгүй зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй байгаа.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 56.1.1-т “Гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага нэр дэвшигчид хандив өгөхийг хориглоно” хэмээн заасан.
Зөрчлийн тухай хуулийн 17.1-23-т заасан “Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу шалгалтын ажиллагаа явуулж буй гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ