
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, Яармаг-Сонгины орчмоор 43-45 градус, өдөртөө 23-25 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ.Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 44-49 градус, өдөртөө 30-35 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар үүлшинэ, зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 44-49 градус, өдөртөө 30-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 39-44 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.
Говийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ