Д.Энхбат: Стандарт бус салалт бүү хийгээч гэсэн юм

img

Улстөрд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан  УИХ, Засгийн газар  хуралдаж чадахгүй байдал орсон. Энэ гацааг хэрхэн харж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Энхбатаас тодрууллаа. -Та яагаад сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр зөрүүдлээд, санал хураалтад оролцохгүй байгаа юм бэ. Үүнд таны байр суурь  нөлөө үзүүлэхгүй байхад? -Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр нэг зүйлийг би маш сайн асуусан. Энэ зургаан сайд засгаас гарч байгаа юм уу, МАН, АН хоёрын гэрээ цуцлагдаж байгаа юм уу гэж. Үүнд огт тайлбар, хариулт өгөөгүй. Хэрэв МАН, АН хоёрын гэрээ цуцлагдаж байгаа юм бол энэ шал өөр асуудал. Харин гэрээ нь хэвээрээ зургаан гишүүн нь сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа  бол АН өөр хүмүүсийг нэр дэвшүүлэн оруулж ирэх хэрэгтэй болж байна. Энэ хоёр намын улстөрийн гэрээ цуцлагдаж байгаа юм уу, энэ гэрээгээ цуцаллаа гэсэн  гэдэг бичгийг АН-ын удирдлагуудаас албан ёсоор авсан уу гэж асуусан. С.Батболд Ерөнхий сайд АН-аас ямар ч бичиг аваагүй. Зургаан сайдын  өргөдөл дээр ҮЗХ-ны шийдвэрийг үндэслэн гэж бичсэн байна. Зургаан хүний өргөдөл дээрх бичгээр Ерөнхий сайд  шийдвэр  гаргаж болохгүй. Энэ хоёр намын гэрээ байхгүй болсон гэж үзвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод дараагийнх нь байгуулагдах ёстой. Стандарт бус Засгийн газар хоёр дахь удаагаа хууль зөрчсөн. 2008 оны сонгуулиар ард түмэн сонголтоо хийж төрийн эрх мэдлийг МАН-д өгсөн болохоос АН өгөөгүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж болно. Гэхдээ хуулийн хүрээнд байх хэрэгтэй. Тэгвэл энэ хоёр намын салалтыг хууль журмаар нь хий гэдэг шаардлага тавьж байгаа юм. Түүнээс биш зургаан сайдын тэр нь буруу, өргөдлөө өгсөн тэрний буруу гэж хэлээгүй. -Хамтарсан Засгийн газар байгуудсан цагаас шүүмжилсэн цөөхөн хүний нэг та. Шүүмжлээд байгаа зүйл нь задарч ном журмандаа орох гэж байхад дэмжихгүй юм уу та? -Ингэж хууль бусаар хамтардаг байдал олон давтагдаж төрийг үймүүлээд байж болохгүй. -Засгийн газрын ирж бүрдэхгүй үрэн эрх нь баталгаажихгүй байсаар байтал үнийн өсөлт, хөгжлийн гээд цаг үеийн олон асуудал хүлээгдэж, иргэд бухимдаж байна? -Иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. Мордохын хазгай гэж монголчууд хэлдэг. Анхнаасаа хууль бусаар байгуулагдсан зүйл асуудал дагуулдаг. Өнөөдөр зургаан сайд нь өргөдлөө өгч байгаа, дараагийх нь дэвшиж байгаа улстөрийн шийдлийг шүүмжлээгүй. Харин стандарт бус салалт бүү хийгээч гэж байгаа юм. Яагаад гэвэл энэ жилийн сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар дахиад байгуулагдана гэж хэлээд байна. Хамтарсан Засгийн газар цаашдаа ч байна гэж хэлээд байна. Энэ юу гэсэн үг вэ? Тэгвэл улстөрийн намууд Засгийн газрын сайдын суудлаа нэг нэгээр нь хувааж аваад хамтарч ажиллаад сонгууль явуулж 10 тэрбум төгрөг үрэхээ болъё. МАН, АН хоёр тохиролцоод сонгуулийн үр дүнг өөрчилж болдог юм бол гуравдагч нар ч болно. Англи, Израильд ийм жишиг байдаг гэж тайлбарлаад байна лээ. Уучлаарай тэр үед англид дайн болж байсан юм. Дайны үед үндсэн хууль дайны байдалд шилждэг юм. Израиль ч гэсэн мөнхийн дайны байдалд байгаа улс. Миний хамгийн гол асуулт 2012 оны сонгуулийн дараа МАН, АН хоёр хамтарч Засгийн эрх барих уу гэдэг байсан. Харамсалтай нь тэр үнэн  гэж хариулсан. Ц.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ их сонин эр, Солиотой ч юм шиг."Парламтент" нэвтрүүлэг хөтөлдөг байхдаа "би их хуралд дэвшүихгүй" гээд л байдаг байж билээ.Одоо тэгтэл хор идсэн шаазгай шиг зөөлөн сэнтий өөд шүлсээ савируулаад л байх болж.Хүн гэдэг амьтны араатан араншин гэдэг энэ болой
2012-05-04
t1
2012-01-27
tpatriot:
Boldoo bolon busdad ...маш зөв зүйтэй асуулт тавьсан байнштээ...та нарт өөрийн гэсэн толгой байдаг юм уу..аан..энэ 2 хүчин чинь зөвхөн өөрсдийн эрх мэдлийн төлөө ажиллаад байна шүүдээ..улс эх орон...ард түмэн...ардчилаллын үнэт зүйлс биш харин нам....ман...ан...авилгалчид гэсэн..зарчимаар ажиллаад байна шүүдээ..үүнийг нь илчилж байдаг сөрөг хүчин манайд байхгүй..ганцхан энхбат л эрүүл талдаа..даанч сул..ганцаардах юм... дуугарч байгааг ойлгож байна уу...мах идсэн м-уудааввв
2012-01-27
boldoo:
ТА ЕР НЬ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ЕРӨНХИЙ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМАА. ХЭНД Ч ХЭРЭГ БОЛОХГҮЙ ДЭМИЙ ҮГНҮҮД.
2012-01-27
Нямаа:
Эсгий хийх газар Энхбат хэрэггүй, гэж, энэ одоо бас юу вэ, салдагаа салаад шинэ засаг бүрдэж байна, маанагааа
2012-01-27
Jap:
Neeg l ih Стандарт yrisan uls bh ym
2012-01-27
medeelegch:
НАМУУДАД ЗӨВЛӨВ. http://olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1198177
2012-01-27
Zochin:
Standart bus gedgiig huuli bus gej uzeh uu & Standart bus uchraas ogtsoruulah ni zov
2012-01-27