НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр шилжүүлнэ

img

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох хуваарьтай. Тэгвэл энэ оны 1-3 дугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр болсныг Татварын ерөнхий газраас мэдээлжээ.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.

  • 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болсон билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ