БОКСЫН ӨСВӨРИЙН АЗИЙН АШТ-ЭЭС НЭГ МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

img

 

Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлага дор долоон ширэн бээлийтэн тулалдахад нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, тэмцээний U17 насны охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгө, U17 насны хөвгүүдийн 75 кг-д Т.Даваажав, U15 насны хөвгүүдийн 40 кг-д Н.Ахмейтхан хүрэл медаль хүртэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ