Дэд сайд нарын сураг дуулдаж эхлэв

img

МАН, АН, ХҮН  парламентад авсан суудлынхаа тоогоор эрх мэдлээ хуваан авч, Хамтарсан Засгийн газарт  эв найртай засаглаж буй. Харин өнгөрөгч долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаан дээрх Ерөнхий сайдын болчимгүй үг, үйлдэл Засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулах эхлэл байв. УИХ-ын гишүүн Ж.Баярмааг С.Баярцогт гэж зориудаар дуудаж өсөрхсөн нь Хаосын эхлэлийг тавьсан юм.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эл үйлдэл АН-д Засгийн эсрэг бойкот хийх том шалтгаан болов. АН-ын фракц доторх үймээн, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ч ардын намын зовлонд нэрмээс болж, ХҮН нам хүртэл хурган зодоонтой хаврын улстөр халж байна.  

Энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хагарал үүсгэж, хэзээ мөдгүй амь тавихад хүргэж буй. Харин Парламентын нарийн бичгийн дарга буюу дэд сайдын 20 суудлаар Хамтарсан засгийн газрын хагарлаа зангидах аргыг Ерөнхий сайд олсон гэнэ. 

Одоогийн байдлаар засагт 23 сайдын суудал бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 126 гишүүний 23 нь сайдын суудалтай, үлдсэн 103 нь горьдлого тээгчид гэхэд хэлсдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд салбарын бодлогыг парламентад зангидах 20 “Дэд сайд”-ын нэрсийг АН, МАН, ХҮН намаас тодруулах бодлого бодож эхэлжээ. Тэднийг Салбар дундын хороо гэх “Дэд Засгийн газар”-т харьяалуулж, мини Засгийн газрын хэмжээнд ажиллуулах гэнэ. Ингэснээр хамтарсан Засгийн төлөө саналаа өгөх 43 кноп бэлэн болно. Хамгийн гол нь парламентын гишүүдийн 3/1-ийг эгнээндээ элсүүлсэн, гурван нам дамнасан хүчирхэг лобби бүлэглэл үүсэх учиртай. Ерөнхий сайдын бодож буй энэ бодлогын хариу нь Засгийн насыг уртасгах, УИХ, Засгийн газрын зөрчлийг бууруулах, гомдогсдын эгнээг цөөлөх зэрэг олон ач холбогдолтой. Мэдээж УИХ доторх Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийн массыг нэмэгдүүлж, түүний засаглалын он жилүүдийг сунгах нь тодорхой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ӨӨӨ ФАК:
БАС ЮҮҮҮН ДЭД САЙД ВЭЭЭ... ФАААК
2025-05-02
Зочин:
Терийг данхайлган дээрэмчин болгосон засгаас АН эртхэн гарсан дээр шуу!
2025-05-01
ZUV ZUV DED SAIDUUD BAIH HEREGTEI
2025-05-01