Эрх чөлөөний хуулиа эрх баригчдад “тушаалаа”

img

-Шоронд хүртэл эдэлдэг мэдэх эрх тань шоовдорлогдсон энэ л хуультай хамт явдаг юм шүү-

Засгийн газраас санаачлан боловсруулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг УИХ-аар дэмжсэн нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан гол сэдвүүдийн нэг байлаа. ХЗДХ-ийн сайд уг хуулийн төслийг “гал атгасан” мэт зүтгүүлсээр парламентын босгыг давуулсны учир нь “Алсын хараа-2050” хөтөлбөрийн Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүтээх зорилгын хүрээнд 5.5.9-д “Хэвлэлийн эрх чөлөөг бүх талаар хангаж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүл зүйг хөгжүүлнэ” гэж, мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.2.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн редакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлийн ёс зүйг баримтлан хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж заасантай холбоотой болохоос бус сэтгүүлчдэд хайртайдаа, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлсэндээ байсангүй.

Хэдийгээр уг хуулийн төслийн талаар хачин сайхан товхимол хэвлэн бэлтгэж, эрхэм гишүүдийн ширээн дээр тавьсан боловч санал хураалгахад танилцуулга дээр арай өөр томьёоллууд оруулсан болохыг хашир сэтгүүлчид олоод харчихсан. Мөн байнгын хорооны санал хураалтын үеэр мөнөөх л автомат машин руу буруугаа өгсөн хэдий ч эрх чөлөөний хуулиа эрх баригчдаар шийдүүлэх гэж буй сэтгүүлчдийн хувьд цаанаа нэг маапаантай, хардлага тээсээр, үүдэнд нь цуглаад ч үр дүн ололгүй, парламентын босгоор давууллаа.

Парламентын 126 гишүүний аль л ардчилсан үзэлтэй, цог золбоотой, шинэ залуу гишүүд нь хэвлэлийн эрх чөлөөний талд үгээ хэлж байсан ч “талханд боосон зүү” мэт хэдэн заалт энэ төсөлд байсан юм. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд сэтгүүлчдийн эрхийг 98 хувиар хамгааллаа гээд байгаа боловч сэтгүүлч хэвлэн нийтлүүлсэн мэдээ, мэдээллийнхээ төлөө эрүүгийн ял хүлээх нь хэвээрээ үлдсэн. Тэр ч байтугай тендерт өрсөлдөн байж төрийн байгууллагын видео контент хийж өгдөг болох, үүний тулд баахан ХХК төрөх нь. Хариуцлагатай болох талаасаа, мөн төрийн байгууллагууд дэргэдээ “баг” ажиллуулдаг байснаас дээр боловч Хэвлэлийн эрх чөлөөнийхөө хуулиар “гал тогоо, аяга халбагаа” хуваарилуулаад сууж байх ч гэж дээ гэж эрхгүй бодогдов.

Угтаа эрх чөлөө олгох хууль юм бол хориглосон зүйлсээ тодорхой заагаад, бусад нь зөвшөөрөгдсөн гэсэн зарчимтай баймаар юм. Гэтэл хэтэрхий олон зүйлийг хуульд “зааж өгчээ”. Хошигнож хэлэхэд, намын дүрэм шиг л харагдлаа. Тэгэхээр эрх чөлөө олгох биш, хязгаарлах тухай заалт жин дарж байна гэдэг нь илэрхий байгаа биз.

 Ганц гялтайх заалт нь цагдаагийнхан хамгийн их тулгадаг “Эх сурвалжаа хэл” гэдэг асуултад дахин ээрэгдэхгүй бололтой. Үүгээрээ бүх шүүмжилсэн асуултад хаалт болгож эрх чөлөө өгч байгаа мэтээр тайлбарлаж байна. Гэвч энэ бол нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоо мөрддөг улс орон бүрийн дагадаг л зарчим. Гэхдээ “гуя дагаж хүзүү” гэгчээр төрөөс хэдэн рийл, видео хийх ажлыг нь авч хийх, цагдаагийн өмнө “эх сурвалжаа нууцална” гэж хамгаалахын төлөө юу юугаа тавиад туучихав даа.

Хуулийг шинэчлэх болсон шалтгаан нь ойлгомжтой. Техник, технологийн дэвшил, цаг үеийн өөрчлөлт нь хүн бүр үзэл бодлоо олон нийтэд хандан илэрхийлэх боломжийг улам нэмэгдүүлж буй сайн талтай боловч нөгөө талаар үзэл бодлын илэрхийлэмжүүдээс бусдын нэр төр, нийгмийн ёс суртахуун, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах буюу тэнцвэрийг олох зохицуулалтыг бий болгох нь төрийн үүрэг юм. Үүгээрээ л төр хэвлэл мэдээллийн салбарт хамааралтай.

Гэтэл энэ удаагийн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан хууль дахь үзэл санаа, зохицуулалтаас гадна “…хэвлэл мэдээллийн салбарт үүсээд буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалж хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийнх нь зохицуулалтын байгууллага гэдэг нэр томьёоллоор хэвлэл мэдээллийн зөвлөл, төрийн байгууллагад ажилладаг хэвлэлийн төлөөлөгч нарын ажил руу ч хутгалджээ. Үнэн хэрэгтээ бидний эрхийг хамгаална гэх тус зөвлөлийн шийдвэрийн дараа ч шүүхийн өмнө шүүгдсэн хэвээрээ байгаа нь цаашид эргэж харах л асуудал. Гэхдээ төрийн оролцоогүйгээр, салбарынхан дотроо энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Үүнийг …”эрх зүйн үндэслэлийг бий болгохтой холбоотой зохицуулалтыг тусгаж байна” гэсэн нь чамлалттай хариулт. гашуун сонсогдлоо. Бид салбарынхаа хүндрэл бэрхшээлийг өөрсдөө шийднэ. Төрөөс зохицуулж өгөхийг хүсээгүй. Хэзээ ч хүсэхгүй байх. Гэтэл “Эрх чөлөөгөө эдэлье” гэхээр хариуд нь “…таваас дээш хувийн хувьцаа эзэмшдэг эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаарх мэдээлэл ил тод байх”-ыг шаардаад “Хэт төвлөрөлтөөс урьдчилан сэргийлж байгаа юм” гэх аж. Бид төвлөрнө үү, бутарна уу, өөрсдөө мэдье. Дампуурах уу, тэрбумтан болох уу, хувь тавилангаа өөрсдөө л эдэлмээр байна. Ямартай ч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа эрх баригчдын гарт зууралдан байж тушаалаа. Цаг хором тутамд араас нь ажиглан, мэдээлэл өгөх эрхийн зэрэгцээ мэдээлэл авах иргэдийн эрхийг хамтад нь хамгаалах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Elizabeth Rush:
God bless Capital Crypto Recover Services for the marvelous work you did in my life, I have learned the hard way that even the most sensible investors can fall victim to scams. When my USD was stolen, for anyone who has fallen victim to one of the bitcoin binary investment scams that are currently ongoing, I felt betrayal and upset. But then I was reading a post on site when I saw a testimony of Wendy Taylor online who recommended that Capital Crypto Recovery has helped her recover scammed funds within 24 hours. after reaching out to this cyber security firm that was able to help me recover my stolen digital assets and bitcoin. I’m genuinely blown away by their amazing service and professionalism. I never imagined I’d be able to get my money back until I complained to Capital Crypto Recovery Services about my difficulties and gave all of the necessary paperwork. I was astounded that it took them 12 hours to reclaim my stolen money back. Without a doubt, my USDT assets were successfully recovered from the scam platform, Thank you so much Sir, I strongly recommend Capital Crypto Recover for any of your bitcoin recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity concerns. You reach them Call/Text Number +1 (336)390-6684 His Email: Recovercapital@cyberservices.com Contact Telegram: @Capitalcryptorecover His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2025-05-01

DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00