КАЗАХСТАН УЛС ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД "АЛТАН ВИЗ" ОЛГОНО

img

 

Казахстан улс  гадаадын хөрөнгө оруулагчдад 10 жилийн оршин суух эрх буюу "Алтан виз" олгохоор болжээ. 

Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр  Казахстаны компаниудын дүрмийн сан болон дотоодын үнэт цаасанд 300 мянган ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэд 10 жил оршин суух эрхтэй болно гэв. Шинэ журамд зааснаар дээрх шаардлагыг хангаж буй хөрөнгө оруулагчид “алтан виз”-нд цахимаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд визийн хугацаа хамгийн ихдээ 10 жил байна. Алтан виз хөтөлбөр нь хөрөнгө орцулагчдад зөвхөн оршин суух эрхээс гадна бизнесээ өргөжүүлэх, гэр бүлийн хамт амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгч байна.  

Одоогоор ийм төрлийн визний хөтөлбөрийг Европын орнууд, АНУ, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, технологийн урсгалыг нэмэгдүүлж байна.  

Уг шинэ журам албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ